Түүхий тосны ханш чангарлаа

Мягмар гаригт Kанадын албeртагаас АНУ-д нийлүүлэх нийлүүлэлт тасалдсан мөн АНУ-ын төрийн дeпартамeнтийн албан тушаалтнууд Ираны цөмийн гэрээнээс гарсанаар 11-р сарын 4 нөөс Ираны түүхий газрын тосыг худалдан авахаа зогсоохоо албан ёсоор мэдэгдсэн нь түүхий тосны зах зээлд ханшийн дэмжлэг болсон мэдэгдэл болсон.

Тиймээс Иран 11-р сарын 4-нээс зах зээлээс хязгаарлагдах болж байгаа бөгөөд ОПЕК-ийн бусад үйлдвэрлэгчид Ираны газрын тосны нийлүүлэлтийн уналтыг нөхөж чадахгүй байж магадгүй гэсэн айдас тулгарч байгаа юм.

АНУ бүх улс орнууд хандан Ираны нефтийн импортыг 11 сараас хойш зогсоохыг шаардаад буй юм.  Хойд Америкт Канадын Syncrude-ийн нийлүүлэлт тасалдсан нь 350000 баррель газрын тосыг түгжсэн бөгөөд засварын ажил 7-р сар хүрч багагүй хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна гэжээ.
Syncrude нь Албeрта дахь газрын тосны томоохон компаниудын нэг юм.

OANDA-ийн мэдэгдэж буйгаар энэ нь АНУ-ын түүхий нефтийн нөөцөд нөлөөлсөн гэжээ. Америкийн газрын тосны институт API мягмар гаригт таамаглаж байснаас өндөр хүлээлттэй гарсан тухай мэдээлсэн. Тус улсын газрын тосны нөөц 22 ны байдалаар 9.2 сая баррелиар багасч 421.4 сая баррель болсон байна.

Түүнчлэн Африк болон Ойрхи Дорнодоос газрын тосны нийлүүлэлт тасалдсан нь зах зээлийг хаахад хүргэсэн. Ливийн засгийн газрын албан тушаалтнууд босогчдын хоорондох тэмцэл нь тус улсын газрын тосны экспортыг хэн хариуцах нь тодорхойгүй байдалд хүргээд буй юм.

www.reuters.com