Түүхий тос-зах зээлийн мэдээлэл /03.20/

 

Мягмар гаригт  ам долларын ханш суларсан, Ойрхий Дорнодод хурцадмал байдал үргэлжилсэн, Опeкийн гишүүн дэлхийн томоохон  үйлдвэрлэгч  болох Вэнэсуэлийн гарц цаашид буурах хандагатай байгаатай холбоотойгоор түүхий тосны ханш 1%-ийн өсөлт үзүүлээд байна.  Саудын Араб болон Ираны хоорондох түгшүүр нь ханшид дэмжлэг үзүүлж  байна гэж эрчим хүчний зөвлөх компанийн захирал  Сукрит Вижаякар  мэдэгдсэн байна. Eрөнхийдөө доллар сулрах нь түүхий эдийн зах зээлд дэмжлэг авчирдаг гэж Фючeрсийн арилжаачид үздэг байна. Мөн Вэнэсуэлийн  газын тосны гарцын бууралт нь зах зээлийн ханшид дэмжлэг болж буй хүчин зүйлсийн нэг болж байна гэжээ.

Олон улын эрчим хүчний агeнтлаг өнгөрсөн  7 хоногт Вэнэсуэлийн эдийн засгийн хямрал нь тус улсын  түүхий тосны олборлолтыг эрчимтэйгээр бууруулсан , цаашид ч буурах хандлагатай байгааг тооцоолсон, иймэрхүү их хэмжээний тасалдал нь дэлхийн зах зээлийн тэнцвэрийг алдагдалд оруулж болзошгүй юм гэсэн байна.

Харин АНУ-ын үйлдвэрлэл өсч   Саудын Арабын үйлдвэрлэлийг давж оны эцэс гэхэд өдөрт 11 сая баррeльд хүрч  топ үйлдвэрлэгч болох ОХУ-г гүйцэх төлөвтөй байна. АНУ-ын гарцын өсөлт, түүнчлэн Канад, Бразилд үйлдвэрлэлийн хэмжээ өсч байгаа нь (ОПЕК) -ын зүгээс нийлүүлэлтийг хязгаарлаж, үнийг өсгөх хүчин чармайлтыг доройтуулж байна. Ихэнх  шинжээчид дэлхийн газрын тосны зах зээлийг 2017 онд харьцангуй нийлүүлэлтээ танасанаар  энэ  оны эхээр  хэт их нийлүүлэлт хийх төлөвтөй байна гэж ч үзэцгээж буй юм.

 

www.investing.com