Францын 700 гаруй иргэд Биткойны луйврын гэмт хэргийн хохирогч болжээ

Францад криптовалюттай холбоотой луйврын хэргүүдийн тоо нэмэгдэж нийт 31 сая орчим еврогийн хохирол хүлээжээ.

2018 оны сүүлийн хагас жилд криптовалютын зах зээл сэргэж нийт зах зээлийн үнэлгээ 800 сая ам.долларт хүрэхийн сацуу үүнтэй холбоотой гэмт хэргийн тоо ч нэмэгджээ. Дижитал валютын зах зээлийн эцэг валют гэгдэх Биткойны ханш цагтаа 1,000 ам.доллароос 20,000 ам.доллар хүрч өссөн дэлхийн нийтийг энэ цахим валют руу шуурахад хүргэж байсан цаг саяхан билээ. Үүний зэрэгцээ цахим валютын гэмт хэрэг тэр дундаа луйварын гэмт хэрэг газар авч эхэлсэн юм. Үүний тод жишээ Францад гарч буй криптовалюттай холбоотой луйварын гэмт хэрэг ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Францын хэвлэл мэдээллийн байгууллага “Autorité des marchés Financiers” (AMF) 2018 оны эхээр цахим валюттай холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдсэн гэж мэдээллэжээ. Ингэхдээ иргэдийг мэргэжлийн мэт харагдах цахим хуудас болон сурталчилгааны тусламжтай хуурч нэр болон гар утасны мэдээллийг нь авснаар байршуулсан хөрөнгийг нь төвөггүй авдаг байсан байна.

Үүний үр дүнд 200 гаруй хуурамч цахим хуудсаар дамжуулан 700 гаруй Францын иргэд Биткойны луйврын гэмт хэргийн хохирогч болж  нийт 31 сая евро (35 сая ам.доллар)-ийн хохирол хүлээгээд байгаа юм. Франц гэлтгүй, Бельги цахим валютын гэмт хэргээр 100 сая евро алдсан талаар мөн мэдээллэжээ.

Франц, Бельги зэргээс гадна дэлхийн олон оронд криптовалюттай холбоотой гэмт хэрэг нэмэгдэж богино хугацаанд өндөр өгөөж, ашиг олох сурталчилгаанаас болгоомжилж сайтар нягталсны дараа хөрөнгө оруулалт хийхийг холбогдох байгууллагаас сэрэмжлүүлж байгаа аж. Мөн цахим валютын гэмт хэргийн дийлэнхи хэсгийг Твиттерээр хийдэг болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: www.livebitcoinnews.com