ХАРУХИКО КУРОДА: ЯПОНЫ ТӨВ БАНК МӨНГӨНИЙ БОДЛОГОО ААЖМААР ЧАНГАТГАХ ШААРДЛАГАТАЙ

“Японы Төв банк мөнгөний зөөлөн бодлогоо аажмаар хэвийн горимд шилжүүлэх шаардлагатай болно” гэж тус банкны тэргүүн Харухико Курода мэдэгдлээ. Тэрбээр Японы Төв банкны тэргүүнээр улиран албан ёсны томилгооныхоо үеэр хийсэн хэвлэлийн бага хуралд “Таван жилийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийг дэмжих мөнгөний зөөлөн бодлогынхоо чиглэлийг ирэх таван жилд өөрчилж магадгүй байгаа”-гаа онцолжээ. Хэдий тийм боловч тус улсын инфляц Төв банкных нь хоёр хувийн зорилтот түвшнээс доогуур буюу хоёрдугаар сарын байдлаар 1.5 хувьтай байгаа аж. Тиймээс мөнгөний бодлогоо чангатгах талаар хэлэлцэхэд арай эрт байгаа гэдгийг Төв банкны тэргүүн тодотгосон байна. 2012 оноос эхлэн Японы Төв банк 20 жил дефляци нүүрлэсэн Японы эдийн засгийг сэргээхэд гол анхаарлаа хандуулсаар байгаа юм. Мөнгөний зөөлөн бодлого нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн ч үнийн өсөлтийг зорилтод түвшинд хүргэж чадаагүй хэвээр байгаа ажээ.