ХНБ-аас цаашид бодлогын хүүг өсгөнө гэснээр ам.доллар чангарав

Токио (Ройтерс)-Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Төв банк болох Холбооны Нөөцийн банк (ХНБ)-аас бодлогын хүүг цаашид өсгөнө гэснээр пүрэв гаригт ам.долларын ханш голлох валютуудын эсрэг чангарлаа.

Хүлээлтийн дагуу энэ удаагийн мөнгөний бодлогын уулзалтаар ХНБ бодлогын хүүг хэвээр үлдээсэн төдийгүй тус улсын эдийн засаг хурдацтай тэлж, хөдөлмөрийн зах зээл тасралтгүй сайжирч байгааг ХНБ-аас онцлов.

“Citigroup”-ийн Их 10 улсын валютын стратегич Осаму Такашима “ХНБ АНУ-ын эдийн засгийн талаар өөдрөг байр суурьтай байгаа бөгөөд инфляцийн хөөрөгдлөөс сэргийлсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж магадгүй. Өчигдөрийн ХНБ-ны мэдэгдэл тийм анхаарал татахаар байгаагүй бөгөөд өмнөхөөс бага зэрэг өөдрөг байр суурьтай болсоныг харж болохоор байна.” гэжээ.

Ам.долларын голлох зургаан валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 94.66 нэгжид хүрч өсчээ.

Дэлхий нийтийн анхаарал АНУ тэргүүтэй гадаад худалдааны дайнд шилжээд байгаа бөгөөд лхагва гаригт тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 200 тэрбум ам.доллар хүртэлх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах саналыг гаргаад байгаа гэж АНУ-ын захиргаанаас мэдэгдээд байгаа юм.

Түүнчлэн АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өндөр байгаа учраас ам.доллар цаашид өсч магадгүй байна.

Мягмар гаригт Японы Төв банк бодлогын хүүг тодорхой хугацаанд нам түвшинд хадгална гэсний дараагаар ам.доллар иений эсрэг чангарсан бөгөөд пүрэв гаригт ам.доллар иенийн ханш 11.68 болж бага зэрэг сулрав.

Евро ам.долларын эсрэг харьцангуй тогтвортой буюу 1.1662-т хадгалагдав.

Английн Төв банкны хурал пүрэв гаригт дуусгавар болох бөгөөд зах зээл бодлогын хүүг өсгөнө гэж таамаглаж байгаа юм. Ингэснээр паунд стерлингийн ханш 1.3128-д хүрч буурав.

Канад доллар өчигдөр сүүлийн долоон 7 хоногийн дээд түвшин буюу 1.2975-ын ойролцоо түвшин 1.3001-д хадгалагдаж байна.

Эх сурвалж: Investing.com