ХНС хүлээлтийг баталлаа.

Урт хугацаанд хүлээсэн шийдвэр гарч ХНСан бодлогын хүүгээ лхагва гаригт 0,25% нэгжээр өсгөж 2%-д хүргэснээр энэ жилдээ эдийн засгийн байдлыг харгалзан үзэж 2-4 удаа дахин өсгөх байр сууриа илэрхийллээ.

Тус банк 2015 оноос хойш бодлогын хүүг долоон удаа өсгөж байгаа бөгөөд хүүгийн түвшин 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Холбооны Нөөцийн банкны Мөнгөний бодлогын зөвлөл АНУ-ын эдийн засгийн төлөвт өөдрөг хүлээлт тавьж байгаа нь илэрхий байсныг шинжээчид онцолжээ.

Мөн инфляц 2.1 хувь болж өснө гэж таамагласан нь Төв банкны инфляцын зорилтот түвшнөөс давсан үзүүлэлт болсныг Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл тодотгосон байна.

Тэрбээр “Төв банк бодлогын хүүгээ буцаан хэвийн түвшинд хүргэх зорилгоор бодлогын хүүг 0.25 хувиар өсгөлөө. АНУ-ын эдийн засаг өсөх нь ард иргэд, бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэхэд дэмжлэг болно. 2012 оноос хойш эдийн засаг харьцангуй тогтворжсон. Ялангуяа сүүлийн 2 жилд мэдэгдэхүйц хэмжээгээр өслөө. Үүнээс гадна хямралын үед 10 хувьд хүрч байсан ажилгүйдлийн түвшин одоо 3.8 хувьд хүрч буурч, цаашид ч мөн буурах төлөвтэй байна. Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл тэлж, инфляц зорилтот түвшинд ойртсон.

Олон жилийн турш бид эдийн засгийг дэмжихийн тулд хүүг доогуур түвшинд барьсан. Харин одоо бид зорилгодоо хүрэхэд ойртсон учраас, бодлогоо тогтворжуулах хэрэгтэй байна” гэжээ.

Шинжээчид энэ онд бодлогын хүү 2.25-2.5 хувийн хооронд хэлбэлзэнэ гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл бодлогын хүүгээ энэ онд дахиад хоёр удаа нэмнэ гэсэн хүлээлт зах зээлд давамгай байгаа юм.

Гэвч ханш чангархын оронд суларлаа, энэ юуны учир ингэв ээ? Ханшийн хөдөлгөөний савалгааг арилжаачид хазаарласан болов уу! учир нь өнөөдөр ЕТБ мөн мөнгөн зээлийн бодлогоо тодорхойлно.