Хоёр өдрийн уналтын дараа шатахууны ханш буцаад өсөв.

Токио (Ройтерс)-Баасан гаригт БНХАУ-ын шатахууны импорт огцом өссөнтэй холбогдуулан газрын тосны ханш буцаад нэг хувиар өсч хоёр өдөр дарааллан буураад байсан ханшийн уналтыг хазаарлав.

Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 89 центээр өсч 81.15 ам.долларт хүрсэн хэдий энэ 7 хоногт үндсэндээ 3.6 хувийн уналт үзүүлээд байгаа юм.

Вест Техас төрлийн газрын тосны ханш 75 цент буюу 1.1 хувиар буурч 71.72 ам.долларт хүрч мөн энэ 7 хоногт нийт 3.5 хувиар сулраад байгаа юм.

Баасан гаригт БНХАУ-ын Гаалийн албанаас тус улсын газрын тосны импорт 9 сард өнгөрсөн 5 дугаар сараас хойш дээд түвшиндээ хүрч өссөн талаар мэдээллэжээ.

Түүнчлэн, АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн 7 хонот 6 сая баррелиар өсч шинжээчдийн 2.6 сая баррелиар өснө гэсэн таамгийг няцаасан талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

ОПЕК-ийн орнууд олон улс дахь худалдааны маргаан болон гадаад зах зээлийн тодорхойгүй байдалтай уялдуулан 3 дахь сардаа ирэх жилийн дэлхийн газрын тосны эрэлтийн төсөөллөө буурууллаа. ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга нийлүүлэлтээ боломжит түвшинд хадгалж байгаа талаар мэдэгдэж “Бидний төсөөллөөр энэ жилийн газрын тосны өдрийн эрэлт 1.2-оос 1.5 сая баррель байна гэж үзэж байгаа бөгөөд ирэх жил гадаад худалдааны нөхцөл байдал хүндэрвэл эрэлт сулрах хандлагатай байгаа” гэв.

Эх сурвалж: Investing.com