Худалдааны дайн ширүүсэхийн хирээр алтны эрэлт өсөв

Investing.com-АНУ болон БНХАУ-ын худалдааны дайн ширүүсэхийн хирээр хөрөнгө оруулагчдын дунд айдас нэмэгдэж алтны эрэлт өсч байна.

Ирэх 12 дугаар сард биелэх алтны фьючерс ханш Нью-Йоркийн Комекс бирж дээр 0.1 хувиар өсч трои унц 1,229.3 ам.долларт хүрэв.

Ирэх сард болох АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн худалдааны талаарх уулзалт амжилттай болоогүй тохиолдолд АНУ-аас БНХАУ-ын бусад бүх импортын бараанд татвар ногдуулна гэсэн талаар эх сурвалжийг нууц үлдээх байдлаар Блүүмберг даваа гаригт мэдээллээд байгаа юм. Энэ нь 257 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаар байгаа аж.

Энэхүү мэдээний дараа АНУ-ын үнэт цаасны зах зээл үргэлжүүлэн уналт үзүүлсэн ба үүнд Dow Jones-ий үйлдвэрлэлийн индекс 200 нэгж, S&P 500 индекс 0.6 хувиар буурчээ.

Ам.долларын индекс 0.3 хувиар өсч 96.44 нэгжид хүрч алтны эрэлт нэмэгдэхийн хирээр ам.долларын эрэлт дагаад өсөөд байгаа аж.

Харин Азийн орнуудын индекс харьцангуй тогтвортой байгаа ба Японы Никкей 225 индекс 2 хувь, Хятадын Шанхай индекс, Солонгосын КОСПИ индекс, Австралийн 200  индекс тус тус 1 хувиар өсчээ.

Эх сурвалж: Investing.com