Худалдааны маргаан ширүүсч алтны ханш суларлаа

Худалдааны дайн ширүүсч ам.доллар чангарснаар алтны ханш суларлаа.

Комекс бирж дээр 8 сард биелэгдэх нэг унц алтны фьючерс ханш 0.23 хувиар суларч 1,277.2 ам.долларт хүрэв.

АНУ болон БНХАУ-ын худалдааны дайн үргэлжилж хариу арга хэмжээнүүд авсаар байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хэрэв БНХАУ-аас өөрчлөлтийг хүлээн авахгүй, татварын хариу арга хэмжээ авсан тохиолдолд тус улсын 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэж мэдэгдээд байгаа юм.

Өнгөрсөн баасан гаригт Трамп БНХАУ-ын 50 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах болсоноо зарласан бөгөөд үүний хариу арга хэмжээг БНХАУ-аас шуурхай арга хэмжээ авч АНУ-аас БНХАУ-д экспортлож буй шар буурцгийн шош, автомашин зэрэг 34 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд эргүүлэн 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн юм.

Дэлхий дахинд газар нутаг болон улс төрийн маргаан дэгдэхэд эрсдэл багатай хөрөнгөд тооцогддог алтны ханш өсдөг билээ.

Ам.доллароор илэрхийлэгддэг алтны ханш ам.долларын ханшид ихээхэн мэдрэг бөгөөд бусад валют эзэмшиж буй хөрөнгө оруулагчдын хувьд ам.доллар өсвөл алтны ханш суларч эсрэгээрээ чангардаг.

Эх сурвалж: Investing.com