ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ЯПОНЫ 2 КРИПТО БИРЖИЙГ ТҮР ЗОГСООВ

Японы санхүүгийн зохицуулах байгууллага болох Санхүүгийн үйлчилгээний агентлаг (FSA) нь хувьцааны зах зээлийн аюулгүй байдлын улмаас Пүрэв гарагт криптовалютын 2 биржийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.

Санхүүгийн үйлчилгээний агентлагаас FSHO ба Bit Station биржүүдийг нэг сарын хугацаагаар хаах шийдвэр гаргасан ба Reuters-ийн мэдээлснээр Bit Station биржийн ахлах түвшний ажилтнууд харилцагчийнхаа биткойныг хувийн хэрэгцээндээ ашигласан нь илэрчээ.

Энэхүү алхам нь Токиогийн Coincheck Inc., биржээс 530 сая долларын NEM койныг хулгайд алдагдсаны дарааг хийгдэж буй арга хэмжээ юм.

Агентлагийн зүгээс Coincheck болон 4 өөр биржийг бизнесийн үйл ажиллгаагаа сайжруулахыг үүрэг болгожээ. Мөн Coincheck биржийг мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх зэрэг эрсдлээс хамгаалах хангалттай хяналтын систем байхгүй гэж үзжээ.

Coincheck-ийн ерөнхийлөгч Коичиро Вада нэгдүгээр сард болсон хэвлэлийн бага хурлын дараа ажлаа өгсөн ба олон зуун сая долларын дижитал хөрөнгийг хулгайд алдсаны дараа Японы засгийн газар тус биржийн удирдлагад захиргааны арга хэмжээ авахаар болсон.  Тус бирж нь харилгачдынхаа алдагдлыг нөхөн төлөхийн тулд 46,3 тэрбум иен (436 сая ам.доллар) зарцуулна гэдгээ мэдэгдсэн билээ.

www.marketwatch.com