Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж XRP 10.34 хувиар өсөв

Лхагва гаригт Investing.com индекс дээр XRP 10.34 хувиар өсч 0.52231 ам.доллароор арилжаалагдав. Энэ нь 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи хамгийн өндөр өсөлт юм.

Энэхүү өсөлт XRP-ийн зах зээлийн үнэлгээг 20.52 тэрбум ам.долларт хүргэж нийт криптовалютын зах зээлийн 9.67 хувийг дангаар бүрдүүллээ. XRP-ийн зах зээлийн түүхэн дээд үнэлгээ нь 79.53 тэрбум ам.доллар юм.

Сүүлийн 24 цагийн дотор XRP 0.50822-оос 0.52613 ам.долларын хооронд 1.62 тэрбум ам.долларын арилжаа хийгдэж нийт криптовалютын арилжааны 10.01 хувийг бүрдүүлжээ. Өнгөрсөн 7 хоногт 0.32154-өөс 0.78848 ам.долларын хооронд арилжаалагджээ.

Хэдийгээр XRP-ийн ханш өссөн ч бүх цаг үеийн дээд ханш болох 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3.29 ам.доллароос 84.12 хувиар бага байгаа юм.

Бусад криптовалютын эргэн тойронд:

Investing.com индекс дээр Биткойн өдрийн 1.5 хувь, Ethereum 3.47 хувийн уналт үзүүлж 6,426.5 болон 218.74 ам.доллароор тус тус арилжаалагджээ. Биткойны зах зээлийн үнэлгээ 111.37 тэрбум ам.доллар болж нийт криптовалютын зах зээлийн 52.49 хувь, Ethereum-ийн зах зээлийн үнэлгээ 22.22 тэрбум ам.долларт хүрч нийт криптовалютын 10.47 хувийг тус тус бүрдүүлэв.

Эх сурвалж: Investing.com