Цахим валютын брокерын компани “Coinbase” криптовалютад суурилсан кастоди үйлчилгээ үзүүлэх эрх авав

Цахим валютын брокерын компани “Coinbase” нь Нью-Йоркийн Санхүүгийн зохицуулах хорооноос дижитал валютад суурилсан кастоди үйлчилгээ явуулах эрх албан ёсоор хүлээн авсанаа зарлалаа.

Нью-Йоркийн Санхүүгийн зохицуулах хорооноос мягмар гаригт тус компанид дижитал валютад суурилсан кастоди үйлчилгээний эрх олгосон тухай мэдээллэсэн юм. Үүнд, биткойн, ethereum XRP болон тэдгээртэй холбоотой бусад цахим валютууд багтжээ.

Хэдийгээр тус компаний платформ дээр биткойн, этериум, этериум классик, литкойн зэргийг худалдаж, худалдан авч арилжаа хийх боломжтой ч XRP-ийг хараахан арилжаалж эхлээгүй байгаа юм.

Мэдэгдэлдээ тус компаний үйл ажиллагаа хариуцсан захирал Асифф Хиржи “Нью-Йоркийн Санхүүгийн зохицуулах хорооны энэхүү мэдэгдэл цахим валютын хэрэглээг хүлээн зөвшөөрч, түүний хөгжилд хүндтэй хувь нэмэр орууллаа” гэв.

Мөн энэхүү компаниас гадна “Bitgo”, “Northern Trust and Prime Trust” зэрэг компаниудад мөн кастоди үйлчилгээ үзүүлэх эрх олгосон байна.

“Coinbase” компани ганц үүгээр зогсохгүй хэд хэдэн үйлчилгээ явуулах эрхийн хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа ба өнгөрсөн 6 дугаар сард АНУ-ын Үнэт цаасны Хороо болон Санхүүгийн зохицуулах байгууллагад брокер-дилерийн лиценз, төрөлжсөн арилжааны системийн лиценз болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ тус тус хүргүүлээд байгаагаа мэдэгдсэн юм. Ингэснээр блокчейнд суурилсан, өөрөөр хэлбэл блокчейнээр баталгаажсан бүтээгдэхүүн санал болгох боломжтой болох юм гэж Aссиф онцлов.