Швейцарын Стартап компани криптовалютын үйлчилгээнд суурилсан банк байгуулахаар $103 сая санхүүжилт босгов

Швейцарт бүртгэлтэй “SEBA Crypto AG” стартап компани криптовалютын үйлчилгээнд суурилсан банк байгуулах хүрээнд 100 сая Швейцар франкийн санхүүжилт татан төвлөрүүлсэн талаар 9 дүгээр сарын 26-ны өдөр Ройтерс мэдээллээ.

“UBS”-ийн банк санхүүгийн байгууллагын гүйцэтгэх удирдлагын баг тэргүүтэй “SEBA” байгууллага нь Швейцарийн санхүүгийн зах зээлийн зохицуулах байгууллага “FINMA”-т банк болон үнэт цаасны дилерийн лиценз авах хүсэлт хүргүүлээд байгаа бөгөөд ингэснээр банк, санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулагчдад криптовалютад суурилсан үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм.

Гүйцэтгэх захирал Бүхлиер “SEBA” нь өнөөгийн банк болон дижитал валютын зах зээлийг холбох гүүр байгууллага байх болно гэж мэдэгдээд байгаа юм. Тухайлбал, дижитал валютаарх хувьцаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаанд консалтинг хийж, зөвлөгөө өгөх, бусад дижитал актив хөрөнгөд суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх юм.

Мөн 2019 оноос эхлэн санхүүгийн зах зээлд бусад үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа аж. Хөрөнгө оруулагчдын хувьд BlackRiver Asset Management, Hong Kong-based Summer Capital болон бусад Швейцар, Сингапур, Малайз, БНХАУ болон Хонг-Конгийн байгууллагууд тус компанид хөрөнгө оруулаад байгаа юм.

Эх сурвалж: cointelegraph.com