Шинэ 7 хоногийн тойм

  • Хятадын сэргэлтээс үүссэн хувьцааны зах зээлийн өсөлт
  • АНУ: Технологийн салбар маш сайн үзүүлэлттэй байна
  • Холбооны Нөөцийн Сангаас инфляци бага байгаатай хобоотой тогтвортой байр суурь баримтлах уу?
  • Бух тренд үргэлжилсээр байх уу?

АНУ-ын үнэт цаасны зах зээл, удаан үргэлжилсэн “бух” трендтэй байгаа боловч, дахин үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн түүнчлэн, эрсдэлгүй хөрөнгө болох, алт болон үнэт цаасны өгөөж аль аль нь өсөж байгаа учраас энэ нь “бух” тренд дуусах болж байгаа гэдгийг харуулж буй дохио байх боломжтой юм.

Амралтын өдрүүд эхлэхээс өмнө өнгөрсөн алдагдлуудаа нөхөөд зогсохгүй, АНУ-ын хувьцааны үнэ маш ихээр өссөн юм. Мөн Баасан гарагт, Азийн болон Европын хувьцааны үнэ өссөн ба гол шалтгаан нь Хятадын өсөлт болон банкны хүүний түвшинг чангалахгүй гэсэн бодлоготой холбоотой юм.

Хятад НӨАТ-ыг бууруулна гэснээс, дэлхийн 2 дахь том зах зээлийг илүү их өсөлттэй байна гэж таамаглаж байна. АНУ-ын хувьд инфляцийн түвшин бага байгаа нь зах зээлд эрсдэл үүсгэж байна. Пүрэв гарагт болсон Брекситийн дахин санал хураалт мөн зах зээлий сөрөг хөдөлгөөнийг хэсэг хугацаанд зогсоогоод байна.

Гэвч Хятадын энэхүү өсөлт нь дэлхийн зах зээлд бүхэлд нь нөлөөлж чадахаар хүчтэй юу гэдэг эргэлзээтэй байгаа билээ. Хамгийн сүүлд 2008 оны Их Хямралын дараа Хятадын эдийн засгийн өсөлт дэлхий даяар нөлөөтэй, том өсөлт болж байсан боловч тухайн үед Хятад улс хөгжиж буй орон байсан юм. Харин одоо, том зургаар, эдийн засгийн удаашралт явагдаж байна.

Даваа 03|18

20:30 (03/19 08:30): Австрали – RBA Meeting Minutes (Австралийн Нөөцийн Банк): хамгийн сүүлийн уулзалт дээр яригдсан зүйлсийг зарлана.

Мягмар 03|19

Их Британий парламент ерөнхий сайдын оруулж буй Брекситийн санал дээр санал хураана (тодорхой бус цаг): 2 удаа ялагдаад байгаа ч гэсэн, ерөнхий сайд Брекситийг хойшлуулахгүй байх гэсэн өөрийн ятгалга дээр 3 дахь санал хураалтаа явуулах гэж байна. Одоогйн байдлаар парламентаас дахин дэмжигдэхээргүй төлөвтэй байна.

5:30 (17:30): Их Британи – Ажил эрхлэлт: 12-р сард шинээр 150 мянган ажлын байр үүссэн; 1-р сарын ажилгүйдлийн түвшин 4% байсан ба  1 цагийн дундаж ажлын хөлс 3.2%-иар буурсан гэсэн тамагтай байна.

6:00 (18:00): Герман – ZEW индекс (3-р сар): -13.4 байснаас -11 болж өсөх хандлагатай.

19:50 (03/20 07:50): Япон – BoJ (Японы Банкны мөнгөний бодлогын тухай)

Лхагва 03|20

5:30 (17:30): Их Британи – ХҮИ (2-р сар): инфляцийн түвшин өнгөрсөн сард 0.4% харин жилд 1.8% болж өсөх таамагтай байна.

10:30 (22:30): АНУ – EIA Газрын тосны хэрэглээ (3-р сарын 15-нд дууссан 7 хоног): өдрийн 1.602 сая баррелиар  өссөн байх магадлалтай.

14:00 (03/21 02:00): АНУ – FOMC мэдэгдэл: Томоохон бодлогын өөрчлөлт байхгүй гэж үзэж байгаа ч энэ мэдээнд анхаарлаа хандуулах хэрэгтай юм. 

21:30 (03/21 08:30): Австрали – Ажил эрхлэлт (2-р сар)ажилгүйдлийн түвшин 5% хэвээрээ байх ба шинээр ажилд орогсдын тоо 14500-р нэмэгдсэн гэсэн таамагтай байна. 

Пүрэв 03|21

Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалт – 50-р тогтоолыг сунгах эсэх дээр санал хураалт болно.

5:30 (17:30): Их Британи – Жижиглэн Худалдаа (2-р сар): өмнөх сарын 1% байснаас -0.4% болж, өмнөх жилийн 4.2% байснаас 3.3% болж тус тус буурах хандлагатай байна.

8:00 (20:00): Их Британи – Английн Банкны уулзалт: Брекситийн эмх замбараагүй байдалтай зэрэгцэн хүүний түвшинд өөрчлөлт оруулна гэж таамаглахгүй байна.

8:30 (20:30): АНУ – Philadelphia Fed Manufacturing Index (3-р сар): -4.1-ээс 6.1 болж өсөх төлөвтэй байна (эерэг үзүүлэлт нь нөхцөл байдал сайжирч байгааг харуулдаг).

11:00 (23:00): Евро бүс – Хэрэглэгчийн сэтгэл ханамж (3-р сар): -7.4 болж тогтворжих хандлагатай байна.

19:30 (03/22 07:30): Япон – ХҮИ (2-р сар): ХҮИ 0.3% харин цөм ХҮИ 0.8% байна гэж таамаглаж байна.

20:30 (03/22 08:30): Япон – Үйлдвэрлэлийн PMI (3-р сар): 48.9-с 49.2 болж өсөх төлөвтэй.

Баасан 03|22

4:15 – 5:00 (16:15 – 17:00)– ФранцГерманЕвро бүс Үйлдвэрлэл ба Үйлчилгээний PMI (3-р сар): Германы үйлдвэрлэлээс бусад үйлчилгээний салбарын үйл ажиллагаа сулрах төлөвтэй байна.

8:30 (20:30): Канад – ХҮИ (2-р сар): инфляцийн түвшин сарын 0.6%, жилийн 1.5% болж өсөх, цөм ХҮИ 1.5% хэвээрээ байна.

9:15 (21:15): АНУ – Үйлдвэрлэл ба Үйлчилгээний PMI (3-р сар): үйлчилгээний PMI 56.6 болж өсөх, харин үйлдвэрлэлийн PMI 53.0-с 54.0 болж өсөх хандлагатай байна.

10:00 (22:00): АНУ – Байрны худалдаа (2-р сар):  -1.2%-с 2.2% болж өсөх таамагтай байна.

 

 

Эх сурвалж: investing.com