ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ – ЭНЭ 7 ХОНОГТ АНХААРАХ 5 МЭДЭЭ

Дэлхийн санхүүгийн зах зээл энэ долоо хоногт Европийн Төв банкны хурлаар тус банк өргөн цар хүрээтэй эдийн засгийг дэмжих хөтөлбөрөө хэзээ дуусгахаар төлөвлөж буй талаар мэдээлэл сонсохоор хүлээж байна.

Үүний хажуугаар Японы банкны мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэрээ, одоо хэрэгжүүлж буй арга хэмжээг хэзээ зогсоох талаар үг хэлж магадгүй байна.

Мөн АНУ-ын сат тутмын ажлын байрны мэдээлэл нь ирэх саруудад Холбооны нөөцийн сангийн баримтлах мөнгөний бодлогод нөлөөлөхүй байх эсэх нь сонирхол татаж байна.

Их Британий үйлдвэрлэл үйлчилгээний мэдээлэл нь эдийн засгийн чухал индикатор болдохын хамт Английн банк энэ жил бодлогын хүүгээ нэмэх магадлалыг тодруулахад тус болох юм.

Мөн хүчтэй өссөн хэвээр байгаа дэлхийн 2 дахь том эдийн засаг болох Хятадын худалдааны мэдээ нь Зах зээлийн анхааралд байна.

 

  1. Европын төв банкны бодлогын хурал

 Хөрөнгө оруулагчид Пүрэв гарагт болох хурлаар бодлогын хүүгээ одоогийн хамгийн доод хэмжээнд хэвээр үлдээнэ гэж хүлээж буй. Бонд худалдан авах 60 тэрбум еврог 30 тэрбум болгож бууруулсан ч хөтөлбөрөө 2018 оны 9 сар хүртэл сунгасан билээ.

 

  1. Японы банкны мөнгөний бодлого

Баасан гарагт болох Японы мөнгөний бодлогын хурлаар 2 хоногийн хүүг өөрчлөх эсэх, мөн эдийн засагт бага зэрэг сайжрах төлөв ажиглагдаж байгаа тул богино хугацааны хүүг -0,1% хэвээр нь байлгах эсэхийг шийдвэрлэнэ.

Иен сүүлийн үед ам.долларын эсрэг чангарсан. Эдийн засаг сайжрах төлөвэй, инфляци өсөх хандлагатай байгаа тул төв банк султгах бодлогоо бууруулах талаар ярилцаж эхлэх магадлалтай.

Японы эдийн засаг нь дэлхийн 3-рт ордог, сүүлийн 8 улиралд дараалан өсөөд байгаа нь 1980-аад оны эдийн засгийн үсрэлтийн үеэрхи 12 улиралын дараа орох хамгий урт хугацааны тэлэлт юм.

 

  1. АНУ-ын ажлын байрны тайлан

Баасан гарагт ажлын байрны мэдээгээр 1-р сард 204000 ажлын байр шинээр нэмэгдэж, ажилгүйдэл 4,0% буюу 17 жилийн доод түвшинд очих шинжээчийн таамаг гарсан.

Үүнээс цагийн ажлын хөлс 0,3%-аар өсөх эсэх нь анхаарлын төвд байна. Мөн хөдөө аж ахуйн бус хувийн секторын цалин хөлсний автомат тооцооллын мэдээ ( ADP private sector nonfarm payrolls report), Үйлдвэрлэлийн бус салбарын судлагааны тайлангууд (ISM non-manufacturing survey) нь чухал мэдээнүүд болно.

Ерөнхийлөгч Трампын хөнгөн цагаан болон гангийн импортын татварыг нэмэх, Европын автомашин үйлдвэрлэгчдэд импортын татварыг нэмэх тухай мэдэгдэл нь худалдааны түншүүд болон хөрөнгө оруулагчдыг түгшээгээд байна.

 

  1. Их Британий үйлчилгээний судлагааны тайлан

Даваа гарагт Их Британий үйлчилгээний салбарын тайлан гарах нь өмнөх сараас үл ялиг буюу 53,0-с 53,3 болж нэмэгдэх таамагтай байна.

Их Британий эдийн засаг Европын холбооноос гарах тухай яригдаж эхлэх үеэс хойш дэлхийн эдийн засаг сайжирч буй хурдыг гүйцэхгүй байгаа ч тэр үед харж байснаас илүү дээр нөхцөл байдалтай байна.

Өнгөрсөн сард бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн ба инфляци тогтворжих хандлагатай байгаа тул төлөвлөж байснаас хурдан нэмэгдүүлэх магадлалтай.

 

  1. Хятадын худалдааны тайлан

Пүрэв гарагт 2-р сарын экспорт жилийн өмнөхөөс 13,9% өсөх таамаг байгаа нь өнгөрсөн сарынхаас 11,1% өсөх үзүүлэлт юм. Харин импорт 1 сард 36,9% огцом өссөн бол 2-р сард 9,7% өсөх таамагтай. Мөн Баасан гарагт инфляцийн мэдээтэй ба, Даваа гарагт 2 долоо хоног үргэлжлэх Хятадын Ардын Хурал эхлэх юм.

Хөрөнгө оруулагчид дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч улс нь Трампын импортын тарифыг нэмэгдүүлэх төлөвлөгөөн хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харахыг хүсч байгаа билээ.

Мөн Баасан гарагийн Канадын ажилгүйдлын мэдээ нь зах зээлд нөлөөлөхүйц чухал мэдээний нэг юм.

www.investing.com