Японд 6.1 магнетудын газар хөдлөлт боллоо

Даваа гаригийн өглөө Японы хоёр дахь том хот Осакад 6.1 магнетудийн хүчтэй газар хөдлөлт болж 3 хүн амь эрсдэж, үйлдвэрүүд хаагдаж, усны шугам, хоолойнууд эвдэрсэн гэж NHK мэдээллээ.

Цунами болох ямар ч шинж тэмдэг ажиглагдаж тэмдэглэгдээгүй гэж албаныхан мэдээлжээ. Ерөнхий сайд Шинзо Абэ иргэдийн аюулгүй байдал нэн тэргүүнд байх бөгөөд газар хөдлөлтийн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Газар хөдлөлтийн дараа усны хоолойнууд эвдэрч, байшингуудад их хэмжэээний гал гарсан тул нисдэг тэргийн аврах анги нэмэлт хүчээр ажиллаж байгаа юм.

Газар хөдлөлтийн голомт цэгийг Осакагийн хойд хэсэг гэж тэмдэглэсэн бөгөөд 5.9-өөс эхлэн 6.1 магнетуд хүрсэн хүчтэй газар хөдлөлт болсон гэж Японы цаг уурын агентлагаас мэдээллээ.

Газар хөдлөлт Японы үйлдвэрлэлийн гол цэгт болсон тул Panasonic компаниас үйлдвэрийн гэрэлтүүлэгтэй холбоотой багаж бусад тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зогссон гэв.

Осакагийн хойд хэсэгт байрладаг Михама, Такахама болон Охи зэрэг атомын цөмийн станцад ямар нэгэн үйл ажиллагааны доголдол байхгүй байгааг Кансай цахилгааны станцаас мэдээллээд байгаа аж. Осака болон хөрш Хюго (Hyugo)-ийн ойролцоо 170 мянга гаруй өрх цахилгаангүй байгаа боловч үүнийг 2 цагийн дотор засварлана гэж албаныхан мэдэгджээ.

Хонда Моторс компаниас Сүзүка дахь үйлдвэрлэл дээр ямар нэгэн асуудал гараагүй бөгөөд удахгүй хэвийн үйл ажиллагаандаа буцаж орохоо тус тус мэдэгдээд байна.

2011 оны 3 дугаар сарын 11-нд Японы зүүн хойд хэсэгт 11 магнетудын газар хөдлөлт болж цунами үүссэнээр 18 мянган хүн амиа алдаж, Токиогийн цахилгаан стацын Фүкүшима Даичигийн цөмийн станци эвдэрч сүүлийн 25 жилд болсон атомын цөмийн станцын томоохон эвдрэл, гарз хохирол болж байжээ.

Эх сурвалж: Investing.com