Японы улс АНУ-ын дэд бүтцийг сайжруулах санхүүжилтийг хэлэлцэж байгаа хэдий ч улсын төсөвт тусгасан тодорхой төлөвлөгөө гараагүй байгаа гэж тус улсын Сангийн сайд Таро Асо баасан гаригт мэдэгдэв.
Мөн хэвлэл мэдээллийн хурлаар Япон улсаас АНУ-д оруулах санхүүжилтийг бүрдүүлэх хүрээнд Япон улсын хөрөнгийн санг тус улсад байгуулах талаар асуулгад тайлбар өгөв.
Энэ сарын 9-ний өдөр Япон улс АНУ хоёрын хоорондын гадаад худалдааны асуудлын хүрээнд хамтын санг байгуулж ажиллахаар зэхэж байгаа гэж Никкей бизнес мэдээллэв.