Японы Төв банкны мэдэгдлийн өмнө иен ам.долларын эсрэг чангарав

Мягмар гаригт Японы Төв банкны шийдвэр гарахтай холбогдуулан хөрөнгө оруулагчид өнөөгийн мөнгөний бодлогод өөрчлөлт оруулж магадгүй гэсэн өндөр хүлээлтийн үр дүнд иен ам.долларын эсрэг чангараад байна.

Японы Төв банк өнөөгийн мөнгөний бодлогоо илүү хүртээмжтэй болгох хүрээнд бодлогын хүүгээ өсгөж магадгүй хэмээн ам.доллар 0.1 хувиар суларч ам.долларын иенийн ханш 110.93-д хүрлээ.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд дефляциас эдийн засгаа хамгаалахаар бодлогын хүүг бууруулаад байсан Японы Төв банкны тэргүүн Харуко Курода 2016 оноос хойш анх удаа мөнгөний хатуу бодлого руу алхам алхамаар алгуур шилжиж магадгүй гэж хөрөнгө оруулагч, шинжээчид үзэж байгаа юм.

Бондуудын өгөөжийг бууруулахын тулд энэ сард 3 удаа бонд худалдан авах тусгай хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа билээ.

Мизүхо Секьюритизийн валютын арилжааны захирал Масафүми Яамамото “Японы 10 жилийн хугацаатай бондын өгөөжөөс харвал энэ 7 хоногт мөнгөний бодлогыг өөрчлөх нь тодорхой байна. Хэрэв энэ удаад мөнгөний бодлогод ямар нэгэн өөрчлөлт орохгүй бол дараагийн уулзалтаар өөрчлөлт орж магадгүй” гэжээ.

Японы Төв банк өнөөгийн мөнгөний бодлогыг өөрчилж магадгүй гэсэн сургаар 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр сүүлийн 6 сарын дээд түвшин 113.18-т хүрч чангараад байсан ам.долларын ханш үүнээс хойш 2 гаруй хувиар сулраад байна.

Өнөө өглөө ам.долларын бусад голлох валютын эсрэг өөрчлөгдөөгүй байна.

Ам.долларын голлох 6 валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс сүүлийн нэг жилийн дээд түвшин 95.65-аас мөн буурч 94.33-п хүрсэн бол евро ам.долларын хослолын ханш өмнөх өдрөөс 0.5 хувиар чангарч 1.1707-д хүрч сүүлийн 6 долоон хоногийн уналтаас дахин сэргэлээ.

Японы Төв банкны мэдэгдэлд анхаарлаа хандуулахын зэрэгцээ хөрөнгө оруулагчид АНУ-ын Төв банкны мэдэгдэлд мөн ихээхэн хүлээл өгч байгаа юм. Гэсэн хэдий ч энэ 7 хоногт ХНБ бодлогын хүүг хэвээр үлдээнэ гэж шинжээчид таамаглаж байна. Харин Английн Төв банкны хувьд ирэх пүрэв гаригт бодлогын хүүг өсгөж магадгүй гэж таамаглаж байгаа бөгөөд хэрэв өсгөвөл 2008 оны санхүүгийн хямралаас хойш хоёр удаа бодлогын хүүгээ өсгөсөн байх юм.

Эх сурвалж: Investing.com