Японы Төв банк инфляцийн төсөөллөө буурууллаа

Японы Төв банк энэ санхүүгийн жилийн инфляцийн төсөөллөө бууруулж 2020 оны эхний улирал хүртэл үнийн дарамт харьцангуй бага байх талаар албаны хүмүүс мэдээллээ.

Сүүлийн 5 жилийн турш Японы Төв банкны тэргүүнээр ажиллаж буй Харухико Курода инфляцийг 2 хувьд хүргэх мөнгөний зөөлөн бодлогыг баримталж ирсэн бөгөөд Төв банкнаас инфляцийн төсөөллийг өнгөрсөн 4 дүгээр сарын 1.3 хувиас бууруулан 1 хувь болгон бууруулжээ. Ирэх жилүүдэд 1.5-1.8 хувь байна гэж төсөөлж байгааг Ройтерс мэдээллэв.

Ингэхдээ хаалттай хэлбэрээр хуралдаж мэдээллийг нууцалжээ. Эх сурвалжийн мэдээллэснээр улирал бүр эдийн засгийн өсөлт болон үнийн төсөөллийг гаргахдаа Төв банк инфляци нам дор түвшинд хадгалагдахад нөлөөлж буй суурь хүчин зүйлсийг тодорхойлж судалж байгаа талаар мэдээллэжээ.

Хэлбэлзэл өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг хассанаар тооцдог суурь инфляци 5 дугаар сард жилийн дүнгээр 0.7 хувиар өсч Төв банкны инфляцийн зорилтот 2 хувийн түвшинээс доор хэвээр байгаа юм.

Эх сурвалж: Investing.com