Үнэт цаасны зах зээлд тогтворгүй байдал ноёлож Японы иен чангарав

Сингапур (Ройтерс)-Уолл Стрийтэд ноёлож буй тогтворгүй байдал, хүлээлтэд хүрээгүй Европын Холбооны эдийн засгийн үзүүлэлт зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчдын дунд эрсдэл багатай тооцогддог иен болон Засгийн газрын бондуудын эрэлт өндөр байна.

Пүрэв гаригт иенийн ханш 0.35 хувиар чангарч ам.доллар иенийн хослолын ханш 111.87-д хүрэв.

Өнгөрсөн 7 хоногт танилцуулсан АНУ-ын компаниудын орлогын тайлан, геополитикийн асуудал, Италийн төсвийн асуудал болон Сино-АНУ зэрэг олон улсын гадаад худалдааны маргааны улмаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулахад хүргэсэн билээ.

Уолл Срийтийн эргэн тойронд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарахын зэрэгцээ, олон улс дахь худалдааны маргааны улмаас компаниудын орлого буурах хүлээлт өндөр байгаагаас S&P 500 индекс 6 дах өдрөө дарааллан суларчээ.

Мөн АНУ-д залуу гэр бүлийн зарцуулалт буурсан талаар мэдээллэсэн бөгөөд үүнд моргейжийн хүү болон орон сууцны үнэ өссөнөөр эрэлт буурахад хүргэж байгааг холбогдох албанаас мэдээллэсэн байна.

“NAB”-ийн брокер дилерийн компанийн арилжааны ахлах шинжээч Родриго Картел ”Би лав ам.долларын иенийн ханш 112-т хүрч, АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж 3.1 хувьд хүрч бууран, хөгжингүй орнуудын зах зээл тогтворгүй төлөвт шилжвэл гайхахгүй” гэжээ.

Ам.долларын индекс 96.35 нэгжид хүрч бага зэрэг суларсаныг эс тооцвол эрсдэл багатайд тооцогдоод буй ам.доллар голлох валютуудын тогтвортой байна.

Европын эдийн засгийн өсөлттэй холбоотой евро 9 дүгээр сарын 27-оос хойш анх удаа 0.7 хувиар огцом буурав. Энэ сард Евро бүсийн бизнесийн салбарын өсөлт хүлээлтээс бага гарч, Германы хувийн хэвшлийн салбарын өсөлт мөн сүүлийн 3 жилийн хамгийн муу өсөлтийг үзүүлж, Францын үйлдвэрийн өсөлт сүүлийн 25 сарын хамгийн бага өсөлтийг тус тус үзүүлсэн аж.

Өнөөдөр Европын Төв банк (ЕТБ)-ны мөнгөний бодлогын ээлжит хурал болж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид өнөөгийн эдийн засгийн өсөлтийн идэвхижлийг дэмжих арга хэмжээ авна гэж найдаж байгаа юм.

Эх сурвалж: Investing.com