Өмнөд Солонгост томоохон зочид буудлын захиалгын платфом криптовалютыг хүлээн зөвшөөрлөө.

Yeogi Eottae платформ нь тус улсын хамгийн том криптовалютын exchange болох Bithumb-тай хамтарч ажиллахаар боллоо.

Криптовалютын мэдээ, мэдээллийн агентлаг болох TokenPost-ын мэдээлсэнээр Bithumb нь өөрийн платформ дээрх Bitcoin, litecoin, EOS, Bitcoin Cash, Ripple зэрэг бусад олон криптокойнуудыг  зочид буудлын өрөө захиалгын платфом дээр нэгтгэхээр болж, зочид буудлын өрөө захиалгын платформтой стратеги түншлэлээр хамтран ажиллахаар болсоноо 2018 оны 3 дугаар сар 06-нд мэдэгдсэн байна.

Bithumb-н хэвлэлийн төлөөлөгчийн тайлбарласанаар энэхүү стратеги түншлэл нь биткойныг төлбөрийн хэрэгсэл болгосонтой адил бусад криптовалютыг хүлээн зөвшөөрөх замаар тогтоосон Япон болон АНУ-ын чиг хандлагыг Өмнөд Солонгос дагаж мөрдөх болно. Мөн тэрээр тус улсад бизнесийн байгууллагууд криптовалютаар аливаа гүйлгээ, төлбөрийг хийх болсоныг онцлон тэмдэглэсэн байна.

Өмнөд Солонгосын жижиглэн худалдааны томоохон 2 байгууллага болох Yeogi Eottae болон WeMakePrice нь аль хэдийн Биткойн, Ethereum-р төлбөр тооцоо хийх болон бусад койнуудыг нэгтгэх тал дээр хамтран ажиллаж эхэлсэн байна.

Криптовалютуудыг нэгдсэн платформд оруулсанаар криптокойнуудыг хүлээн зөвшөөрөх байдал нь аажмаар өсөн нэмэгдэх бөгөөд ялангуяа дээрх 2 компани нягт хамтран ажилласнаар хэрэглэгчдэд онцгой түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ.

2018 оны 1-р сард криптвалютын зах зээлийн үнэнд засвар хийгдсэний дараа эрэлт буурсанаас 2, 3-р саруудад үнэ үргэлжлэн унасан. Гэсэн хэдий ч криптовалютууд Солонгос улсад гүнзгий нэвтэрч орсон бөгөөд хүн бүр криптовалют, ялангуяа биткойны талаар тодорхой ойлголттой байдаг ба энэхүү ойлголтыг нэмэгдүүлсэнээр өөрийн зах зээлийн байр суурийг бүс нутагт түргэн өсгөхөд чухал нөлөөтэй юм.

Хэрэв криптовалютын зах зээл дараагийн хэдэн саруудад өмнөх түвшиндээ хүрч сэргэвэл, эрэлт хэрэгцээ эрс өсч, энэ валютын талаарх ойлголт урдынхаас илүү ихээр нэмэгдэнэ гэж үзэж байна.

Солонгосын олон компаниуд АТМ болон киоскоор дамжуулан жирийн хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэд  энгийн, хялбар аргаар криптовалют худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэхийн тулд ресторан, кафе, хоолны газруудтай хамтран ажиллаж байна. Ингэхдээ үйлчлүүлэгчдээс мөнгө угаах /AML/ болон хэрэглэгчийг /KYS/ таних баталгаа шаардахгүй юм байна.