Өнөөдрийн онцлох 5-н үйл явдал (03/12)

1. Их Британий хууль тогтоогчид Брекситийн шинэ хэлцэл дээр санал хураана.

Ерөнхий сайд Терезагийн саналын дагуу 3-р сарын 29-нд Европын холбоог орхих эсэх дээр санал хураалт болно. Тэрээр одоог хүртэл Брекситийн асуудлын талаар эргэлзээтэй байгаа зарим хууль тогтоогчдоор Европын холбоог орхих гэсэн өөрийн саналыг дэмжүүлэхийн тулд, Ирландын хойгийг онгорхой хэвээр үлдээнэ гэсэн амлалтын талаар дахин сануулж, ятгасан байна.

1-р сарын 15-нд болсон санал хураалтаар 432:202 гэсэн харьцаагаар Тереза Мэе-ийн хэлцэл дэмжигдээгүй бөгөөд, хууль тогтоогчид одоогийн байдлаар мэргэжлийн хуулийн баг бүрдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн санал хураалтын өмнө (03/13-ны 03:00 цагт), засгийн газрын тэргүүлэх хуульч, Geoffrey Cox, мэдэгдэл хийх юм.

GBP ханш 17:45 байдлаар 6%-ийн өсөлттэй буюу, $1.3230 болсон байна.

2. АНУ: Инфляцийн түвшин

Өнөөдөр 20:30-с АНУ-ын 2-р сарын Хэрэглээний Үнийн Индекс зарлагдах юм.

Өнгөрсөн сартай харьцуулахад ХҮИ 0.2%-иар өсөх хандлагатай байгаа бол, жилийн өсөлтийн түвшин өнгөрсөн сарынхтай ижил буюу 1.6% болох таамагтай байна.

Хоол шатахууны зардлыг хассан цөм ХҮИ харин 0.2%-ийн сарын өсөлттэй, 2.2%-ийн жилийн өсөлттэй байна гэж таамаглаж байна.

Даваа гарагт гарсан, хэрэглэгчийн зарцуулалтын индекс нь барилгын материал болон үндсэн хэрэгцээнээс гадуурх зардлаас болж өссөн үзүүлэлттэй гарсан байгаа юм.

3. Боеингийн хямрал хурцдаж байна.

Boeing 737 MAX загварын онгоцны сүйрэлтэй холбоотойгоор дэлхийн олон оронд уг онгоцны ашиглалтыг зогсоосон бөгөөд, хамгийн сүүлийн байдлаар Австрали болон Сингапур орнууд албан ёсоор хэрэглээнд хориг тавьжээ.

Уг загвараас нийт 371 онгоц дэлхий даяар ашиглагдаж байсан бөгөөд, 97 онгоцтой Хятадын агаарын тээвэр гэх мэт 40 орчим хувь нь аль хэдийн зогсоод байгаа юм. Үүнээс болж тухайн компаний зах зээлийн үнэлгээ олон тербум доллараар буурч хувьцааны үнэ 1.8%-иар унаад байна.

4. Волл Стрийт-ийн өсөлт

Америкийн хувьцааны зах зээл ерөнхийдөө өсөж байна. NASDAQ индекс 0.3% буюу 22 онооны өсөлттэй, S&P 500 индекс 0.2% буюу 6 онооны өсөлттэй харин Dow Jones индекс 0.1% буюу 25 онооны өсөлттэй байна.

Евро бүсийн хувьцаа харин саармаг байна. Лондонгийн FTSE индекс, Брекситийн санал хураалтын өмнөх паундын чангаралттай холбоотойгоор суларсан.

Харин Азийн хувьд томоохон өсөлттэй байгаа ба Японы Nikkei индекс 1.8%, Шанхайн Composite 1.0% өссөн үзүүлэлттэй байна.

5. АРI-н газрын тосны тайлан

Америкийн Нефтийн Институтээс (API) 7 хоног бүр гаргадаг тайланд энэ удаа 2.8 сая баррелийн өсөлт байна гэж таамаглажээ.

Америкийн WTI газрын тосны үнэ 1%-иар буюу 59 центээр өсөж, $57.39 болсон ба олон улсын Brent газрын тосны үнэ мөн 1% буюу 67 центээр өсөж, $67.25 болоод байгаа юм.

Арилжаачид, OPEC-ийн латин америк гишүүн, Венесуэль улсад болж буй улс төрийн болон эдийн засгийн хямралыг газрын тосны гол хөдөлгөгч хүч гэж үзэж байна. Энэ улсад тохиолдсон, 5 хоногийн цахилгааны саатлаас үүдэн, газрын тосны экспорт нь түр зогсож, эмх замбараагүй байдал үүсээд байгаа бөгөөд “онц байдал” зарлаад байгаа юм.