Өнөөдрийн онцлох 5-н үйл явдал (03/15)

1. Их Британид 3 дахь удаагийн Брекситийн санал хураалт явагдах гэж буйтай холбоотой, Паундын ханш тогтвортой байна.

ВВС-гийн мэдээллэснээр, Их Британий Ерөнхий сайд Тереза Мей, Английн парламентэд, Европын Холбоог орхих эсэх дээр 3 дахь санал хураалт явуулна гэсэн бөгөөд, энэ хүлээлттэй холбоотойгоор Паундын ханш Долларын эсрэг бага хэмжээний өөрчлөлттэй байна.

Ерөнхий сайд, Брекситийг эсэргүүцэж байгаа төлөөлөгчдийг өөрийн намдаа элсэхийг ятгаж байгаа бөгөөд одоогийн нөхцөл байдалд байгаа цорын ганц арга зам нь түүний тавьсан саналыг зөвшөөрч Брекситийг хэрэгжүүлэх болоод байгаа юм. Учир нь Европын холбооноос, дахин сунжруулж, маргаан үүсгэхийг зөвшөөрөхгүй гэдгээ анхааруулсан юм.

Их Британий улс төрчид, зөвшилцөлд хүрэлгүйгээр Европын Холбоог орхихгүй гэдгээ мэдэгдсэнээр, паундын ханш энэ 7 хоногт Еврогийн эсрэг 1%, Долларын эсрэг 2% тус тус чангараад байна.

2. Facebook-ийн хувьцаа 2% унав

Нийгмийн сүлжээний томоохон компани болох Facebook саяхан 3-дагч этгээдээс хамгаалсан, шифрлэгдсэн харилцаны (мессенжер) компани болно гэдгээ зарласан ба, түүнээс хойш удалгүй, 2 гүйцэтгэх захирлууд нь ажлаасаа гарна гэжээ.

Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн зохистой хадгалж байгаа талаар Засгийн газрын хяналт шалгалт явагдаж байгаагаас үүдэн, удирдлагын бүрэн шинэчлэл хийж байгаа ажээ.

2005 оноос хойш ажиллаж байгаа Chris Cox нь Даваа гарагт ажлаа хүлээлгэж өгөх бөгөөд, шинэ удирдлагууд нь Facebook, Instagram, Whatsapp 3-ийн нэгдлийг анзаарч үзэнгээ, хэрэглэгчийн хувийн мэдээллийг боловсронгуй байдалтайгаар нууцлахад анхаарах хэрэгтэй гэдгийг санууллаа.

NASDAQ индекс-д Facebook-ийн хувьцааны үнэлгээ 2%-иар буураад байна.

3. АНУ: Хэрэглэгчийн хандлага дээрдэнэ

Өнөөдөр 22:00 цагт АНУ-ын хэрэглэгчийн мэдрэмжийн судалгааг Мичиганы Их Сургуулиас зарлах юм.

Ирээдүйн эдийн засгийн байдлыг хэрэглэгчийн зүгээс ямар байх талаар 500 хүнээс авдаг судалгаа бөгөөд, энэ удаагийн үзүүлэлт нь өсөлттэй буюу 95.3 болно гэсэн таамагтай байна.

Үүнээс гадна Баасан гарагт, Нью-Йорк бүсийн үйлдвэрлэлийн үзүүлэлт мөн JOLT (шинэ ажлын байрны статистик) зарлагдах юм.

4. АНУ-Хятадын худалдааны мэдээ хувьцааг өсгөнө

2 талын төлөөлөгчид хоорондоо утсаар ярилцсан бөгөөд, аль аль нь бие даасан байр суурь баримталж байгаа гэдгийг Шиньхуа агентлагаас мэдээллэжээ. Ирэх 4-р сараас өмнө ямар нэгэн дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, зөвшилцөлд хүрэх шинжгүй байгаа гэсэн байна.

АНУ-ын хувьцаа бүгд ерөнхийдөө өсөж байгаа бөгөөд Dow Jones 79 оноо буюу 0.31%, NASDAQ 31 оноо буюу 0.43%, харин S&P 500 8 оноо буюу 0.29% өсөлтийг тус тус харуулаад байна.

5. IEA: Энэ оны 2-р улирал гэхэд газрын тос хомсдолд орох магадлалтай

Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан тус мэдээллээс үүдэн, газрын тосны эрэлт ихэсч, үнэ 2019 оны хамгийн өндөр цэгтээ хүрээд байна. Жилийн эхний улиралд газрын тосны илүүдэлтэй байж болох ч, 2-р улиралд нэг өдөрт 0.5 сая барелийн хомсдол үүсэх магадлалтай гэдгийг анхаарулжээ.

Америкийн WTI газрын тосны үнэлгээ 10.27% буюу 16 центээр өсч $58.77 болсон бол, олон улсын Brent үнэлгээ 0.33% буюу 22 центээр өсч $67.45 болоод байна.