Өнөөдрийн онцлох 5-н үйл явдал (04/02)

1. Богино хугацаанд Биткойн $5,000 давлаа.

Биткойний үнэ богино хугацаанд $5,000 давсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны 11-р сараас хойш байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Люксембургийн Их Вант Улсад байршилтай Битстамп бирж дээр, Биткойн 20% өсөлт үзүүлж $5,080 хүрсэн бөгөөд оройн 17:45 цагийн үед буцаад $4,780 болж буурсан нь нэг өдрийн дотор 16% өсөлт харуулсан гэсэн үг юм (өнгөрсөн оны 4-р сараас хойш байгаагүй нэг өдрийн доторх өсөлт).

Яагаад ингэж өссөн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

Крипто валют маш том уналтанд ороод байгаа юм. Биткойний үнэ 2018 онд 76% унаж, одоог хүртэл 2017 оны 12-р сард байсан $20,000 үнээсээ хамаагүй доор байгаа юм.

2. Газрын тос 2019 оны хамгийн өндөр үнэдээ хүрээд байна

OPEC-ийн үйлдвэрлэлийн хязгаарлалт болон АНУ-ын Иран болон Венесуэлийн импортонд тавьсан хоригийн тухай мэдээ Газрын тосны үнэ 2019 оны хамгийн өндөр цэгтээ хүрэх гол шалтгаан нь болж байна. 

АНУ-ын WTI газрын тос 41 центээр буюу 0.7% өсч, $62.00 болоод байна. Өнөөдөр 11-р сарын 8-наас хойш байгаагүй хамгийн өндөр буюу $62.03 болсон юм.

Олон улсын Brent нефть  39 центээр буюу 0.5% өсч, $69.43 болсон ба мөн 11 сараас хойш байгаагүй өндөр үнэ болох $69.50 хүрсэн юм.

3-р сарын 29-нөөр дуусч байгаа 7 хоногийн тайланг өнөө шөнө 04:30 цагт American Petroleum Institute-с зарлах бөгөөд 1.1 сая баррелийн уналттай байна гэсэн таамагтай байна. 

3. Брекситийн мухардал

Их Британий ерөнхий сайд Theresa May Давнинг Стрийт-д яаралтай хурал зарлаж, Европийн Холбоог ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүйгээр орхих эсвэл 4-р сарын 12-ны хугацааг сунгах талаар хэлэлцэх гэж байна.

Түүний санал Их Британий парламентийн бага хурлаар 3 удаа эсэргүүцсэн хариу аваад байгаа юм.

Хэрвээ тэр энэ удаад дахин татгалзсан хариу авбал Европийн Холбоог ямар нэгэн тохиролцоогүйгээр орхих эсвэл дахин хэлэлцэх хугацааг сунгаж өгөхийг гуйх гэсэн 2 сонголт үлдэж байгаа юм. “Сүүлийн өдрүүдэд, зөвшилцөлгүй Европийн Холбоог орхих гэсэн сонголт нь илүү магадлалтай болж байгаа ч, бид үүнээс зайлсхийх боломжтой гэдэгт найдаж байна” хэмээн Европийн холбооны Брекситийн зохицуулагч  Michel Barnier Брусселд болсон эвент дээр хэлжээ. Мөн түүнчлэн, Европийн Холбоо, Их Британийг Холбоондоо үлдээхээс, эсвэл Норвеги шиг харилцаатай байхаас татгалзахгүй гэдгийг хэлсэн байна.

Паундын ханш $1.3069 болж 0.2% унасан байна.

4. АНУ: хувьцааны зах зээл суларч байна

Волл Стрийтийн ханшаар, АНУ-ын хувьцаанууд тус улсын болон Хятадын Үйлдвэрлэлийн сайн үзүүлэлтүүдтэй хобоотойгоор харьцангуй удаашралтай явж байна.

Dow индекс өөрчлөлтгүй, харин S&P 500 fиндекс болон Nasdaq 100 индексүүд бага зэргийн уналттай байна.

Дэлхийн бусад хэсгээр, Европийн хувьцаа өглөөний арилжаанд ямар ч өөрчлөлтгүй байна. Их Британий  FTSE 100 индекс 0.4% өссөн нь паундын ханш суларсантай холбоотой гэж үзэж байна.

Харин Азийн хувьцаанууд харьцангуй өндөр үзүүлэлттэй байна.

5. АНУ: Удаан хэрэглээт барааны захиалга

Өнөөдөр 20:30 цагт АНУ-ын удаан хэрэглээт барааны захиалгын мэдээ гарна.

Гарсан таамгаар нийт үзүүлэлт нь  1.1% бууралттай байх бол, тээврийн хэрэгслийн захиалгыг хассан дүн нь 0.3%-ийн өсөлттэй байна гэж гарчээ.

 Долларын индекс 0.2% өсөлтөөр 96.96 болоод байна.