Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (03/19)

1. Холбооны нөөцийн сангийн бодлогын анхны уулзалт боллоо.

Холбооны нөөцийн сангийн FOMC буюу Холбооны Нээлттэй Зах Зээлийн хорооны 2 өдрийн уулзалт өнөөдөр эхэллээ.

Өнгөрсөн жил, Холбооны Нөөцийн Сан, хүүний түвшинг нийтдээ 4 дахин өсгөж байсан ч энэ жилийн хувьд, ихэнх хөрөнгө оруулагчид ХНС-г банк хоорондын хоногийн хүүний түвшин буюу өвернайт репог хэвээр нь хадгалж, мөнгөний “тайван” бодлого баримтлах байх гэсэн хүлээлттэй байна.

Мөн АНУ-ын төв банкнаас эдийн засгийн нөхцөл байдлын урьдчилсан таамаг болон хүүний түвшний талаар мэдэгдэл хийдэг бөгөөд үүнийгээ “цэгэн төлөвлөгөө” гэж нэрлэдэг юм. Энэ удаагийн мэдэгдэлд хүүний түвшинг энэ жилдээ ддахиж өсгөхгүй, өсгөлөө гэхэд ганц л удаа өсгөнө гэж мэдэгдэнэ гэсэн таамагтай байна.

6-н томоохон ханшийн эсрэг хэмжигддэг, Долларын индексийн хувьд 17:40 үед бага зэрэг бууралттай буюу 95.85 байна.

Бондын зах зээлд томоохон үнийн өөрчлөлт гараагүй бөгөөд, 10 жилийн хугацаатай бондны өгөөж 2.60% очим байна.

Харин өнөөдөр 22:00 цагаас 1-р сарын Үйлдвэрлэлийн Захиалгын мэдээтэй байна.

2. Брекситийн үймээн

Их Британий ерөнхий сайд Тереза Мей, 2 удаа ялагдаад байгаа Брекситийн санал хураалтыг 3 дахь удаагаа явуулахыг хүссэн боловч, парламентийн шийдвэрээр түүнийг өөрийн саналдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан юм.

Парламентийн төлөөлөгч Жонн Берковийн хэлснээр, 1-р сарын 15 болон 3-р сарын 12-нд дэмжигдээгүй саналуудтай яг адилхан санал дээр ахин санал хураалт явуулах нь оновчтой бус юм. Тийм учраас, Тереза хэрвээ дахин санал хураалт явуулах бол дорвитой өөрчлөлт хийсэн байх шаардлагатайг анхаарууллаа.

Паундын ханш 0.1%-иар өсч $1.3268 болоод байна.

3. FedEx ашиг, орлогын мэдүүлэг

Өнөөдөр Wallstreet хаахаас өмнө, эдийн засгийн тэргүүлэгчдийн нэг болох FedEx компани олон нийтэд ашгийн мэдээллээ цацах юм.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар, нэгж хувьцаанд ноогдох ашиг нь $3.14 харин нийт борлуулалтын орлого нь $17.62 тэрбум байна. Олон улсын худалдаа багасч байгаатай холбогдуулан, 2019 онд тийм ч сайн байна гэж бодохгүй байгаагаа тус компаний удирдлагууд 12-р сард хэлсэн билээ.

4. Wallstreet өндөр үзүүлэлттэй байна

Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хурлаар илүү “тагтаа шиг” буюу эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, хүүний түвшинг бууруулсан хандлагатай бодлого баримтлах байх гэсэн таамаг дээр үндэслэж, АНУ-ын хувьцааны зах зээлийн үнэлгээ ерөнхийдөө өндөр байна.

Dow Jones индекс 0.3% буюу 84 оноо, S&P 500 индекс мөн адил 0.3% буюу 8 оноо, NASDAQ-ийн хувьд ч ижил 0.3% буюу 20 онооны өсөлттэй байна.

Wallstreet-ийг дагаад Ази, Европын хувьцаанууд ч мөн өссөн байна.

5. API: Газрын тосны нийлүүлэлтийн мэдээ

Америкийн Нефтийн Институтээс долоо хоног тутмын газрын тосны нийлүлэлтийн мэдээг өнөөдөр шөнө буюу 3-р сарын 20-ны 04:30 цагт гаргах бөгөөд одоогийн байдлаар 0.7 сая баррелийн  бууралттай байна гэж таамаглаж байна.

АНУ-ын WTI газрын тосны үнэ 0.4% буюу 24 центээр өсч, $59.62 болоод байгаа бөгөөд энэ нь 2018 оны 11-р сарын 12-ноос хойш хамгийн өндөр үнэтэй байгаа юм.

Олон улсын Brent газрын тосны үнэ 0.5% буюу 38 центээр өсч, нэг баррелийн үнэ нь $67.92 болоод байна.

1-р сараас Саудын Арабын орнуудаар эхэлсэн газрын тосны нийлүүлэлтийн таналтаас үүдэн энэ оны эхний улиралд WTI газрын тосны үнэ нийт 31%-иар, харин Brent газрын тосны үнэ нийт 26%-иар тус тус өсөөд байна.