Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (04/01)

1. Хятадын үйлдвэрлэл дахин сэргэж байна

БНХАУ-ын үйлдвэрлэлийн сектор 3-р сард, сүүлийн дөрвөн ёараас анх удаа өсөлттэй гарчээ. Энэ нь Азийн хөгжлийн хөдөлгүүрт суурилсан хөшүүрэг үр дүнгээ өгч байна гэдгийг харуулж байна.

Хятадын Цаи Шин агентлагаас зарласны дагуу 3-р сарын PMI индекс 49.9-өөс 50.8 болж өссөн бөгөөд энэ нь 8-н сарын турш байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт байгаа юм.

Дэлхийн 2 дахь том зах зээл болох Хятадын зах зээл уналтанд орох магадлалтай, аюултай байсан ч үйлдвэрлэлийн үзүүлэлт сайн гарсан нь сэргэж байгаа гэдгийг нь харуулж байна.

2. Евро бүсийн үйлдвэрлэлийн мэдээ

Харин нөгөө талаас Евро бүсийн үйлдвэрлэлийн үзүүлэлт бараг 6 жилд байгаагүй хамгийн муу сардаа явж байна.

IHS Маркитийн үйлдвэрлэлийн үзүүлэлт 8 сарын турш уналттай байгаа бөгөөд энэ сард 47.5 байна. Энэ нь 2013 оны 4-р сараас хойш байгаагүй хамгийн бага үзүүлэлт болоход маш ойрхон ирээд байгаа юм.

Хонгилын үзүүрт гэрэл асч, Германы үйлдвэрлэлийн сектор 2012 оны 7-р сараас хойш байгаагүй хамгийн сайн гарсан байна.

Еврогийн ханш 17:40 цагийн байдлаар $1.1240 байна.

3. АНУ: Жижиглэнгийн худалдаа

Энэ 7 хоногийн эдийн засгийн үзүүлэлтээр үнэхээр удаашралт явагдаж байна уу, эсвэл түр зуурын үзэгдэл үү гэдгийг тодорхой болгож өгөх юм.

Өнөөдөр 20:30 цагт 2-р сарын худалдааны мэдээ зарлагдах юм. Таамаглаж байгаагаар 0.3% өсөлттэй байна гэсэн бөгөөд, 12-р сард маш муу гарсан ба 1-р сард 0.2% өсөлт харуулсан юм. Автомашины худалдааг хассан дүн 0.4% байх таамаглалтай байгаа юм.

Долларын индекс, 0.2% буурч 96.64 болсон бөгөөд, өнгөрсөн Баасан гарагт 3-р сарын 13-наас хойш байгаагүй хамгийн өндөр цэгтээ буюу 96.91 хүрсэн юм.

Бондын зах зээлд, АНУ-ын ЗГҮЦ-ны хувьд  3 сарын болон 10 жилийн өгөөж тус бүр эерэг үзүүлэлттэй байна.

4. Dow Jones индекс 3 оронгийн өсөлттэй байна

Хятадын зах зээлийн үзүүлэлт сайн гарсан нь Dow индексийг 3 оронгийн өсөлт үзүүлэхэд нөлөөлсөн байна.

Dow futures индекс 0.7% буюу 183 оноо, S&P 500 futures индекс мөн адил 0.7% буюу 18 оноо, Nasdaq 100 futures ийн хувьд ч ижил 1% буюу 71 онооны өсөлттэй байна.

Европийн хувьцаанууд  өглөөний арилжааны үеээр бүгд эерэг гарсан бол,  Germany’s DAX индекс  1.2% өсөлт үзүүлсэн байна.

Мөн түүнчлэн Азийн зах зээл харьцангуй өндөр байгаа бөгөөд, Shanghai Composite индекс 2 гаруй хувийн өсөлт харуулжээ.

5. Газрын тос 2019 оны хамгийн өндөр үнэд хүрээд байна

Хятадын өсөлт газрын тосны үнийг 5-н сард байгаагүй хамгийн өндөр цэгт нь хүргэхэд нөлөөлсөн байна.

АНУ WTI газрын тос 58 центийн буюу 1% өсч, $60.72 болсон ба 11 сарын 12-ноос хойш байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Олон улсын Brent газрын тос $68.61 болж $1.03 буюу 1.5% өссөн байна.

Америкийн зүгээс Иран болон Венесуэлийн газрын тосны хязгаарлалт болон OPEC-ийн орнуудын нийлүүлэлтийн таналтаас үүдэлтэйгээр газрын тосны үнэ өсч байна.