Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (04/03)

1. Хувьцааны үнэ өсөлттэй байна

Хятад болон Европийн үйлдвэрлэлийн худалдан авалтын үзүүлэлтүүд сайн гарсантай холбоотойгоор АНУ-ын хувьцааны үнэ өсөлттэй байна. Циа Шин агентлагаас гаргасан Менежрүүдийн Худалдан Авалтын Индекс (PMI) 14 сарын турш байгаагүй өндөр цэгтээ хүрч, Хятад улсын эдийн засаг зогсонги байдлаасаа гарч байна гэдгийг харуулж байна.

Харин Европийн IHS Markit-ийн Менежрүүдийн Худалдан Авалтын Индекс (PMI), 12 сараас хойш байгаагүй өндөр үзүүлэлттэй гарчээ. Хятад болон АНУ-ын хоорондын худалдааны дайныг зогсоох талаар яриа гарч байгаатай холбоотойгоор энэ үзүүлэлт сайн байх магадлалтай юм. Хятадын төрийн нарийн бичгийн дарга Лиу Хи, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин болон Худалдааны төлөөлөгч Роберт Лайтизер нартай өнөөдөр уулзалт зохион байгуулна.

17:45 цагийн байдлаар S&P 500 индекс  0.5% өсөлттэй, Dow Jones индекс 0.4% болон Nasdaq 100 индекс 0.6% тус тус өсөөд байна.

2. Брекситийн амжилт?

Их Британий ерөнхий сайд олон намын хэлэлцээрээр зогсонги байдалд Брекситийн асуудлыг нэг тийш болгохоор хичээж байгаа бөгөөд энэ нь 4-р сарын 12-нд нэмэлт нөхцөлгүйгээр Европийн Холбоог орихихоор төлөвлөж байсан түүний намын хууль тогтоогчдын унтууцлыг төрүүлж байна .

Харин сөрөг хүчин гадаад худалдааг хамгаалахын тулд,  ИБУИНВУ-ыг дор хаяж Европийн Гаалийн Холбоонд үлдэх хэрэгтэй гэж үзэж байна.

Дараа 7 хоногт Бруссельд болох дээд хэмжээний уулзалт дээр ерөнхий сайд Мей Брекситийн хугацааг сунгах саналыг Европийн Холбоонд тавина гэдгээ Даваа гарагт зарласан юм. Гэвч Европийн Холбооны бусад 27 улсууд энэ саналыг зөвшөөрөх эсэх нт эргэлзээтэй байгаа юм. Энэхүү мэдээгээр паундын ханш  $1.3176 болж өссөн байна.

3. Ерөнхийлөгч Трамп 3-р сараас хойш Powell-тай хүүний бодлогын талаар ярилцаж байна

Волл Стрийт сэтгүүлийн мэдээллэснээр, Ерөнхийлөгч Доналд Трамп 3-р сараас хойш Холбооны Нөөцийн Сангийн дарга Жероми Повеллтай Цагаан ордонд уулзалт зохион байгуулж, түүний хийж байгаа зүйлст шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна.

Ажил эрхлэлтийн мэдээ муу гарснаас эдийн засаг уналттай байж магадгүй гэсэн таамгаар хувьцааны үнэ унах үед Трамп түүнийг дуудсан байна. Трампийг засаг барих хугацааны 2 дугаар хагаст эдийн засгийг доройтолд оруулахгүй гэсэндээ, Цагаан ордонгоос Холбооны Нөөцийн Санд дарамт үзүүлж байгаа юм. Эдийн засгийн ерөнхий зөвлөх, Larry Kudlow, өнгөрсөн 7 хоногт ХНС-д хүүний түвшинг 0.5%-иар бууруулах тухай хэлсэн байна.

4. Эдийн засгийн мэдээ

Баасан гарагт гардаг Nonfarm Payrolls буюу Фермийн бус ажил эрхлэгчдийн тооны өөрчлөлтийн мэдээний өмнө, Лхагва гаргийн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээнд арилжаачид анхаарлаа хандуулдаг билээ.

20:15 цагт гарсан мэдээнд 3-р сарын Nonfarm Payroll 184 мянга байна гэж таамаглаж байсан ч 129 мянга буюу муу үзүүлэлттэй гарсан байна.

22:00 цагт үйлчилгээний секторийн тархалтын талаар  58.1 гэсэн хүлээлттэй байсан мэдээ 56.1 буюу мөн адил унасан үзүүлэлттэй гарсан байна.

 Долларын индексийн ханш 0.3% унаж 96.62болоод байна.

Бондын зах зээлд,  10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.51% буурсан байхад 30 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.92% болж өссөн байна.

5. Эрчим хүчний удирдлагын мэдээллийн газар (EIA): Газрын тосны нийлүүлэлт

22:30 цагт АНУ-ын EIA-с долоо хоног тутмын газрын тосны нийлүүлэлтийн мэдээг 3-р сарын 29-нөөр дууссан 7 хоногийн хувьд гаргасан юм.

Шинжээчдийн таамгаар 0.7 сая баррелийн бууралттай байна гэж үзсэн ч, бодит мэдээгээр 7.2 сая баррелийн өсөлттэй гарсан байна.

Ираний эсрэг АНУ илүү их хориг, хязгаарлалт тавина гэсэн мэдээ үнийг өсгөсөн бөгөөд  Венесуэлийн нефтийн терминалын зогсолт нийлүүлэлтийг бууруулж, үнийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.