Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (04/04)

1. Трамп болон Лиу Хи нарын уулзалт

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон Хятадын тэргүүлэх арилжааны хэлэлцэгч, төрийн нарийн бичгийн дарга Лиу Хи нар өнөөдөр Вашингтон хотод уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь зөвшилцөлд хүрэхэд ойрхон байна гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байна.

Эхний байдлаар гаргасан ноорог зөвшилцлийн төлөвлөгөөгөөр Хятад улсыг 2025 он хүртэл АНУ-ын бараа, үйлчилгээний худалдан авалтыг нэмэгдүүлэх, мөн АНУ-д Хятадын зарим компаниудыг бүрэн өмчлөх эрхийг олгох заалтуудыг нэрлэсэн тухай Bloomberg мэдээллэсэн байна.

Харин одоо тулгамдаад буй гол асуудал нь АНУ-ын тал Хятадын бараа, бүтээгдэхүүнд тавьсан зарим тариффийн хоригийг цуцлахгүй гэж байгаатай холбоотой гэж Wall Street сэтгүүл үзэж байна.

2. Хувьцааны үзүүлэлтүүд уналттай байна

Өчигдрийн гарсан ADP (NASDAQ:ADP)-ийн ажил эрхлэлтийн бууралттай мэдээнээс гадна, өнөөдрийн Европийн муу мэдээнүүдээс шалтгаалж, Wall Street дэх хувьцаануудын үнэ бууралттай байна.

17:45 цагийн байдлаар S&P 500 индекс  3.4 оноо буюу 0.1%, Dow Jones индекс  26 оноо буюу 0.1%, харин Nasdaq 100 индекс  13.25 оноо буюу 0.2%-ийн тус тус уналттай байна.

Европийн хөрөнгийн бирж Германы 2-р сарын үйлдвэрлэлийн захиалга  4.2%-ийн бууралттай байснаас болж доогуур үзүүлэлттэй байна. Еьро бүсээс гадуурх экспорт мөн адил огцом уналт харуулжээ.

3. Ажилгүйдлийн мэдээ ба Холбооны Нөөцийн Сангийн мэдэгдэл

ADP-ийн ажил эрхлэлтийн мэдээ болон Баасан гарагт гарах Засгийн Газрын ажил эрхлэлтийн тайлангийн хооронд өнгөрсөн 7 хоногт ажилгүйдлийн даатгалд анх удаа хамрагдсан нийт хүмүүсийн тооны тухай мэдээ өнөөдөр 20:30 цагт гарна.

Урьдчилсан таамгаар, 216 мянга гарна гэж үзэж байгаа бөгөөд шинжээчид энэ нь 2-р сараас эхэлсэн эдийн засгийн уналтыг дагаж байгаа гэжээ.

Үүний дараа, Нью-Йорк дахь Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч  John Williams болон Клийвландийн Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч  Loretta Mester нар мэдэгдэл хийнэ.

4. Tesla эхний улирлын мэдээгээр маш муу гарчээ

хөнгөлөлтийн хэмжээг бууруулсантай мөн түүнчлэн, БНХАУ болон Европ руу экспортлоход үүссэн бэрхшээлээс үүдэлтэй юм байна.

Tesla-гаас харин жилийн борлуулалтын зорилгоо 360-400 мянга хэвээр байна гэж хэлсэн бөгөөд энэ нь, үлдсэн 9 сард борлуулалтыг  маш ихээр өсгөх шаардлагатай болно гэсэн үг юм. Одоогоор “бидэнд хангалттай мөнгө байгаа” гэснээс өөрөөр нэмэлт тайлбар өгөөгүй байна.

5. Газрын тос эмх замбараагаа алдаж байна

Газрын тосны цэвэр импортын хэмжээ өссөн гэдгийг харуулсан АНУ-ын засгийн газрын 7.2 сая баррелийн хэрэглээний мэдээ газрын тосны үнийн уналтанд нөлөөлж байна.

АНУ-ын WTI нефтийн үнэ Лхагва гарагт байсан $62.87 бол $62.24 болж, харин олон улсын Брент нефтийн үнэ $70-с $69.93 болж тус тус буураад байна.

Houston Ship Channel буюу Хьюстоний Тээвэрлэлтийн Суваг хаагдсанаас болж газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон экспорт, импортийн ачаалалд нөлөө үзүүлсэн юм.