Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (04/08)

1. Хувьцааны үнэ уналттай байна.

Өнгөрсөн 7 хоногт сайн гарсан Волл Стрийт дэх хувьцаануудын үнэ, энэ 7 хоногт уналттайгаар  эхэлж байна. 17:30 цагийн байдлаар S&P 500 индекс 4.6 оноо буюу 0.2%, Dow Jones индекс 57 оноо буюу 0.2%, харин Nasdaq 100 индекс 14 оноо буюу 0.2% уналт тус тус харуулаад байна.

Америк-Хятадын худалдааны дайны талаар өнгөрсөн амралтын өдрүүдэд нааштай, тодорхой  хариу гараагүй учраас, зах зээл шинэ улирлыг эдийн засгийн сөрөг нөхцөл байдал угтаж магадгүй гэсэн сандралтайгаар эхлүүлж байна.

Азийн хувьцааны зах зээл ч мөн адил харьцангуй доогуур үзүүлэлттэй байна. Хятадын чанаргүй зээлжилт болон Японы 3 жилд байгаагүй муу гарсан, өрхийн зарцуулалтын итгэлийн индекс гэх мэт шалтгааны улмаас, хувьцааны үнэлгээ муу байж болзошгүй байна. Харин Европийн зах зээлийн хувьд мөн адил муу үзүүлэлттэй байгаа бөгөөд, энэ нь 2-р сарын Германы Худалдааны Дата маш бага байсантай холбоотой.

2. Payroll буюу ажил эрхлэлтийн мэдээ сайн байсан нь Бондууд тогтвортой байхад нөлөөлж байна

Өнөөдрийн хувьд, АНУ-ын эдийн засгийн мэдээний календарь харьцангуй сийрэг байгаа юм. Оройн 22:00 цагт, 3-р сарын Factory goods orders буюу Үйлдвэрлэлийн Барааны Захиалгын мэдээ 0.5%-ийн уналтай байх таамагтай байгаа бөгөөд, энэ нь 2-р сард 0.1%-ийн өсөлттэй байсан юм.

Баасан гарагт гарсан ажил эрхлэлтийн таатай мэдээтэй холбоотойгоор бондын зах зээл харьцангуй тогтвортой байна. 10 жилийн хугацаатай ЗГҮЦ 2.5% орчим болоод байгаа нь, Холбооны Нөөцийн Сангаас энэ жилийн сүүлээр үнийн түвшинг бууруулж магадгүй гэсэн таамагтай хамааралтай.

Ерөнхийлөгч Доналд Трамп, Холбооны Нөөцийн Санг хүүний түвшинг бууруулж, Бонд худалдаж авах үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхийг анхааруулж байгаа юм байна. Ойрын хугацаанд Олон Улсын Мөнгөний Сан (IMF) болон Дэлхийн Банкны (World Bank) уулзалт болох бөгөөд, IMF-с гаргах Дэлхийн Эдийн Засгийн Хэтийн Төлөв (World Economic Outlook) өсөлтийн удаашралттай байна гэжээ.

3. Ливийн хямралаас болж газрын тосны үнэ өсч байна

OPEC-ийн гишүүн орон болох Ливи улсын дайн болон бусад хямралаас үүдэлтэй экспортын бууралт, газрын тосны үнийг энэ жилийн хамгийн өндөр цэгт хүргээд байна.

АНУ-ын WTI газрын тос 5-н сарын өндөр үнэ болох, $63.53 болсон байна. Саудын Арабын Газрын Тосны яамны сайд, Халид ал-Фалих, газрын тосны нөөц 5-н жилийн дундажаас өндөр байгаа учраас OPEC-ийн таналтын бодлогоо цаашид 6-р сар хүртэл үргэлжлүүлнэ гэсэн байна.

4. Брекситийн хугацаа

Одоогийн нөхцөл байдлаар Их Британи, Европийн Холбоог ямар нэгэн гэрээгүйгээр энэ Баасан гарагт орхих болж байна.

Их Британий ерөнхий сайд Тереза Мей, 6-р сарын 30 хүртэл Брекситийг сунгая гэсэн хүсэлт Европийн холбоонд гаргаад байгаа бөгөөд, зарим орнууд үүнээс ч урт сунгалт хийх хэрэгтэй гэж бодож байна.

Амралтын өдрүүдэд парламентэд тавьсан саналаа зөвшөөрүүлэхийг хүссэн ч, Хөдөлмөрийн намтай хийсэн яриагаараа амжилт олоогүй байна.

5. Pinterest IPO хийнэ

Lyft компани (NASDAQ:LYFT)хувьцаат компани болоод хэцүүхэн эхний 7 хоногийг өнгөрөөсний дараа, зураг хуваалцдаг вебсайт Pinterest (NYSE:PINS) IPO хийж хувьцаат компани болно гэдгээ зарлажээ.

Волл Стрийт сэтгүүлийн мэдээллэснээр IPO-хийхийн-өмнөх хувьцаагаа борлуулснаас доогуур үнээр, энэ 7 хоногоос эхлэн зарах юм. IPO-хийхийн-өмнөх үнэ нь  $21.54 байсан бөгөөд Pinterest компани $12 тэрбумын хөрөнгө босгоод байна.