Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (04/09)

1. Трампийн худалданы дайн дахь шинэ “фронт”

Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн бусад улсын эсрэг хийж буй худалдааны дайндаа шинэ фронт гаргажээ.

АНУ-ын Боинг (NYSE:BA) компанид учирсан хохирлыг барагдуулахын тулд АНУ, Европийн Холбооны импортод 11 тэрбум ам.долларын тариф тавьсан байна. Боингийн өрсөлдөгч компани болох AIRBUS (PA:AIR) шударга бус давуу талтай болсон гэж үзэж байгаа юм байна.

Энэ алхам нь сүүлийн 14 жилийн турш үргэлжилж буй татаасын зөрчилдөөний шинэ хэсэг болж байна.

2. Волл Стрийт дэх хувьцааны үнэ доогуур байна

АНУ-ын хувьцаануудын хувьд, худалдааны дайнтай холбоотой таатай бус мэдээний улмаас, уналттай байна.

18:00 цагийн байдлаар, S&P 500 индекс 2.4 оноо буюу 0.1%, Nasdaq 100 индекс 7.9 оноо буюу 0.1% тус тус буурсан байсан бол Dow Jones индекс  өөрчлөгдөөгүй байна.

Брексит-ийн чухал өдөр буюу, ерөнхий сайд Тереза Мей Лхагва гаригт болох Европийн Холбооны дээд хэмжээний уулзалтаас өмнө, Франц болон Германы талтай уулзаж байгаатай холбоотойгоор Европийн хувьцаанууд мөн адил доогуур үзүүлэлттэй байна.

3. Газрын тосны үнэ шинэ дээд цэгтээ хүрлээ

Газрын тосны үнэ Ливийн дайн  хурцдаж, экспорт буурсантай холбоотойгоор өссөн байна. АНУ-ын  WTI газрын тосны үнэ өнгөрсөн шөнө $64.78 хүрч 5-н сард байгаагүй өндөр цэгтээ хүрсэн байна.

Газрын тосны үнэ өсч байгаа учраас, хөрөнгө оруулагчид Саудын Арамко (Saudi Aramco)-ийн анхны бондыг 85 тэрбум ам.доллараар худлдаж авах үнийн саналтай байгаа ба, бондын өгөөж нь харьцангуй бага байх таамагтай байна.

Гэсэн хэдий ч, бүх үзүүлэлтээр бух тренд биш байгаа юм. Мягмар гарагт, Bloomberg-ийн мэдээллэснээр Венесуэль улс экспортын газрын тос үйлдвэрлэдэг 4 тоног төхөөрөмжийнхөө нэгийг сайжруулж засварлан, ажиллуулж эхэлсэн бол, Reuters агентлагийн хэлснээр, ОХУ-ын OPEC-тэй байгуулсан нийлүүлэлтийн таналтын гэрээ 6-р сард дуусахад, нийт үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэжээ.

Өнөө шөнийн (4/10-ны) 04:30 цагт Америкийн Нефтийн Институтээс (API) гаргадаг 7 хоног тутмын газрын тосны хэрэглээний мэдээгээр өнгөрсөн 7 хоногоос 2.51 сая баррелийн өсөлттэй байна гэсэн таамаг гарчээ.

4. Alcon зах зээлд эргэж ирнэ

Нүдний эрүүл мэндийн томоохон компани болох Alcon нь 11 жилийн турш Швейцарийн Novartis (SIX:NOVN) компаний удирдлаган доор байсны эцэст өнөөдөр өөрийн нэрээр зах зээлд эргэн ирлээ.

Lehman Brothers дампуурахаас хэдхэн сарын өмнө хийгдсэн тус компаний 50 тэрбум ам.долларын худалдан авалт нь цагаа олоогүй гэдгээрээ алдартай билээ.

5. Wynn 7.1 тэрбум ам.доллараар Crown-ийг худалдаж авах саналтай байна.

Wynn Resorts (NASDAQ: WYNN) Австралид суурилсан Crown Resorts (OTC: CWLDY) -ийг 7.1 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавьсаны дараа энтертейнмент болон мөрийтэй тоглоомны салбарын хувьцаанууд анхаарлын төвд байна.

Онлайн тоглогчдоос үүдсэн бэрхшээлтэй нүүр тулж буй уламжлалт мөрийтэй тоглоомын салбарыг бэхжүүлэх зорилгоор энэ саналыг гаргаад байгаа ч Crown компаний удирдах зөвлөл саналыг хараахан зөвшөөрөөгүй байна.