Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (04/12)

1. JP Morgan 1-р улирлын тайлангаа гаргана.

                Зарим компаниуд аль хэдийн гаргасан байгаа ч, JP Morgan (NYSE:JPM)-ий хувьд 1-р улирлын тайлангаа өнөөдрийн буюу Баасан гаригийн 19:00 цагаас мэдээллэж эхэлнэ.

                АНУ-ын хамгийн их хөрөнгөтэй тус банк нь $28.5 тэрбумын орлого олж, нэгж хувьцааны ногдол ашиг $2.36 байх таамагтай байна.

                Хөрөнгө оруулагчид, 2018 оны сүүлийн улиралд гарсан тайлан нь “үзэгдээд өнгөрөх гэрэл” төдий байсан уу эсвэл шинэ өсөлтийн трендийн эхлэл байсан уу гэдгийг Wells Fargo’s болон PNC Financial’s (NYSE:PNC) нарын өнөөдрийн мэдээгээр тодорхой мэдэх юм.

                Ерөнхийдөө орлогын улирал тийм ч сайнгүй байх ба S&P 500 индексийн компаниуд дунджаар 4.2%-ийн орлогын бууралттай байна гэж FactSet мэдэгджээ.

2. Дээрх мэдээтэй холбоотойгоор хувьцааны үнэ өсөлттэй байна

Томоохон банкны орлого сайн гарах таамгаар, АНУ-ын хувьцааны үнэ харьцангуй өсөлттэй байна. 17:32 цагийн байдлаар Dow Jones индекс 159 оноо буюу 0.6%, S&P 500 индекс 11 оноо буюу 0.4%, харин Nasdaq 100 индекс 29 оноо буюу 0.4%-ийн өсөлттэй байна.

Бусад газраар, Европын хувьцааны зах зээл хамгийн “болгоомжлолтой” байна. Европийн STOXX 600 индекс бага зэргийн өөрчлөлттэй ч сөрөг бүсэд байна.

Харин Азийн зах зээлийн хувьд томоохон өөрчлөлт багатай байлаа. Шанхайн Нэгдсэн индекс (Shanghai Composite) хэвийн байсан хэдий ч энэ жилийн хамгийн муу 7 хоног нь болж өнгөрсөн юм.

3. АНУ-ын хэрэглэгчийн хандлага сулрах шинжтэй байна

Мичиганий Их сургуулиас гаргадаг 4-р сарын Хэрэглэгчийн Хандлагын мэдээ (Consumer Sentiment) өнөөдөр 22:00 цагаас гарах бөгөөд 98.1 байх төлөвтэй байна. Өнгөрсөн 2 сарын турш үргэлж таамгаас өндөр үзүүлэлттэй байсан юм.

4. Газрын тос 2016 оноос хойш байгаагүй өсөлттэй байна

Хойд Африкийн орнуудын Хятад дахь экспорт нэмэгдсэнтэй хобоотойгоор газрын тосны үнэ 2 жилд байгаагүй их өсөлт харуулж, бух трендтэй байгаа юм.

АНУ-ын газрын тосны үнэ 86 цент буюу 1.4%өсч, $64.44 болоод байгаа бол олон улсын Brent нефть 72 цент буюу 1.0% өсч $71.55 болсон байна.

Олон улсын эрчим хүчний агентлагаас “газрын тосны өсөлт 2019 онд хэр өргөн хүрээтэй байх нь тодорхойгүй байна” гэж Пүрэв гаригт мэдээллэсний дагуу импортийн эрэлт нэмэгдэхэд нөлөөлж байна.

5. Хятадын АНУ-аас оруулсан импорт 28%-д хүрч буурлаа

Дэлхийн 2 томоохон зах зээлийн хоорондын худалдааны дайн хэрхэн өрнөхийг худалдаачид ажиглах зуур, Хятадын эхний улирлын төгсгөлийн худалдааны тайлан гарчээ.

Хятадын экспорт 3-р сард таван сарын өндөр цэгтээ хүрсэн нь, хүлээлтийг давж эдийн засгийн сэргэлтийн дохио болж байна.

Гэсэн хэдий ч, импортын хувьд хүлээгдэж байснаас илүү бага гарч, дөрвөн сарын турш унасан үзүүлэлттэй байна. 

АНУ-ын Хятад дахь импорт буурч 28% болсонтой холбоотой  нийт АНУ-тай хийсэн худалдаа 11% болж буурсан байна.