Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (05/29)

1. Хятад улс газрын ховор элементүүдийн экспортоо бууруулна

АНУ Хятад хоорондын худалдааны дайны “довтолгоо” болгож, Бээжин газрын ховор элементүүдийн экспортоо бууруулна гэсэн мэдээтэй холбоотойгоор Лхагва гарагт хувьцаа, бондууд уналттай байна.

Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллэснээр, тус улс нь АНУ руу гаргадаг газрын ховор элементүүдийн экспортдоо хязгаарлалт тогтооно гэсэн бөгөөд, энэ нь өндөр технологийн электрон бүтээгдэхүүнээс эхлээд зэвсэгт хүчний бүхий л тоног төхөөрөмжийн түүхий эд материал болдог учраас Вашингтон-д томоохон дарамт учруулж байна.

Дэлхийд хамгийн том эдийн засагтай хоёр орны хоорондох зөрчилдөөний уур амьсгал нэмэгдэж байгаа нь энэ долоо хоногт гарсан дэлхийн эдийн засгийн сул үзүүлэлтүүдээс харагдаж байна.

Азийн хувьцаанууд бага зэрэг буурсан ч Хятадын Шанхай Композит индекс 0.2%-ийн өсөлттэй байсан нь ховор ашигт малтмал олборлогчдын үнэ өснө гэсэн хүлээлттэй холбоотой.

Харин Европийн хувьцаануудын хувьд 1%-иас илүү уналттай гарсан нь тус бүсийн олон орнуудад болж буй улс төр, эдийн засгийн дараах асуудлуудаас шалтгаалжээ. Италийн төсвийн талаар Европийн Холбооны комисстой хийж буй маргаан, Грек болон Австрийн улс төрийн хурцадмал байдал болон Европийн Холбооны сонгууль дахь ЕвроСкептик (Европийн Холбооны эсрэг шүүмжлэгч) үзэлтэй намуудын ялалт болон Герман дахь 5-р сарын ажилгүйчүүдийн тоо өсөлттэй гарсан (2 жилийн хугацаанд анх удаа муу гарч байгаа) зэрэг олон асуудлууд байгаа юм.

АНУ-ын хувьцааны хувьд Лхагва гарагт мөн адил буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд Dow Jones индекс 197 оноо буюу 0.8%, S&P 500 индекс 22 оноо буюу 0.8%, Nasdaq 100 индекс 73 оноо буюу 1.0% тус тус буураад байна.

Эрсдэлд дургүй хөрөнгө оруулагчид Хятадын газрын ховор элементийн мэдээтэй холбоотойгоор, АНУ-ын бондын зах зээлд мөн адил сөрөг хүлээлт үүсгээд байна. 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөжийн түвшин (үнээс сөрөг хамааралтай) 2017 оны 9-р сараас хойш байгаагүй доод цэгтээ хүрсэн байна.

2. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын актын дагуу Huawei компанид тавьсан торгууль

Дэлхийн зах зээлээс тус компанийг шахан гаргаж болох аюултай хоригийн эсрэг Хятадын Huawei компани АНУ-ын Засгийн ггазрыг шүүхэд өгөөд байгаа билээ.

2019 оны Үндэсний аюулгүй байдлын удирдлагын актыг үндсэн хуульд харшилж байгаа гэж Huawei компани үзэж байгаа бөгөөд АНУ-ын Засгийн газар нь Хятадын засгийн газартай шууд холбоотой байж магадгүй гэсэн үүднээс холбооны агентлагууд болон гэрээт  компанудад тус брендийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг өргөн хэмжээнд хориглосон байна.

Дэлхийн 2 том эдийн засгийн хоорондын худалдааны дайн болон Huawei компаний санхүүгийн ахлах зөвлөхүүдтэй холбоотой банкны маргаан мөн корпорацийн залилангаас үүдэн энэхүү хөдөлгөөн улам хурцадмал болж байна.

3. Boeing’s 737 MAX онгоц 8-р сар хүртэл ашиглагдахгүй байж болзошгүй

Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны (IATA) мэдээллэснээр Boeing (NYSE:BA) 737 MAX онгоц 8-р сарыг хүртэл үйлчилгээнд нэвтрэхгүй байх боломжтой ажээ.

Этиоп улсад 157 хүний амь эрсдсэн осол болсноос 5 сарын дараа дахин 2 дахь удаагаа осолдсон тус онгоцны хэрэглээг 3 сард албан ёсоор зогсоосон юм.

Сөүл хотод болсон хэвлэлийн бага хурал дээр IATA-н Ерөнхий захирал Александре де Журиак хэлэхдээ “Бид 10-аас 12 долоо хоногийн хугацаанд тус онгоцыг хэрэглэхгүй гэж үзэж байгаа ч энэ нь бидний мэдлээс хэтэрсэн (буюу зохицуулагчдаас шатлгаална)” гэжээ.

IATA нисдэг тэрэг үйлдвэрлэгч компаниудтай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд 737 MAX-ийн үйлчилгээгээ эргүүлэн авахын тулд юу хийх шаардлагатайг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа аж.

4. Газрын тосны үнэ унаж байна

АНУ Хятадын худалдааны дайн дэлхийн эдийн засгийг нурааж, газрын тосны эрэлтийг бууруулах хүлээлттэйгээр Лхагва гарагт нефтийн үнэ огцом унасан байна.

АНУ-ийн WTI нефть $1.37 буюу 2.3% орчим унаж, $57.77 болоод байгаа бол, харин олон улсын Brent нефть $1.50 буюу 2.2% унаж, $67.17 болсон байна.

Даваа гарагт болсон Банк Холидей-с болж газрын тосны долоо хоног тутмын мэдээ 1 өдрөөр хойшлон Пүрэв гарагт буюу маргааш оройн 11 цагт 0.8 сая баррель байна гэсэн таамагтайгаар гарахаар болжээ.

5. Зах зээл нээгдэхээс өмнө жижиглэнгийн худалдааны мэдээ гарна

Лхагва гарагт томоохон мэдээ байхгүй байгаа учраас Жижиглэнгийн худалдааны мэдээн дээр зах зээлийн анхаарал төвлөрөх төлөвтэй байна.

Спорт барааны Dick’s (NYSE:DKS) компани $1.9 тэрбум борлуулалтын орлого, 59 центийн ногдол ашигтай ажилласан гэсэн таамагтай байна.

Abercrombie & Fitch (NYSE:ANF) компаний хувьд нэгж хувьцаанд 43 центийн алдагдал, хүлээж $733.4 сая борлуулалтын орлоготой байна.

Харин гадуур хувцасны Canada Goose (NYSE:GOOS) бренд, нэгж хувьцаанд 3 центийн ашигтай, $119.4 сая борлуулалтын орлоготой байна.