Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (06/12)

1. Hong Kong улсад жагсаал болж байна

Хонг Конг улсад хэрэгтний хэргийг Хятадын шүүхэд шилжүүлэх боломжийг олгох шинэ хуулийн төслийг эхлүүлэхийг эсэргүүцсэн жагсаалд цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буугаар галлах мэтээр асар их тэмцэгчдийг тараахыг оролдов. Шүүхийн эрхийн “нуралт” нь хуучин Их Британий колони байсан тус улсын зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж байна.

The protests come at an awkward time for Beijing, only days after the 30th anniversary of the Tiananmen Square massacre and weeks before a summit of world leaders in Tokyo, where Presidents Donald Trump and Xi Jinping will be looking to drum up support for their respective visions of world leadership.

Энэхүү жагсаал нь маш эгзэгтэй мөчид болж байгаа юм, тухайлбал Тяньаньмэний талбайд 1989 онд болсон хядлагын 30 жилийн дурсгалын өдрөөс хэдхэн хоногийн дараа ба Токиод болох Доналд Трамп болон Си Цзиньпин нарын дээд хэмжээний уулзалтаас хэдэн 7 хоногийн өмнө болж байна.

Хонг Конгийн Hang Seng индекс 1.9%, харин эх газрын Хятадын Shanghai Shenzhen CSI 300 индекс 0.8% тус тус уналттай байна.

2. Газрын тосны үнэ унаж байна

АНУ-ын засгийн газраас энэ жилийн дэлхийн газрын тосны эрэлтийн таамгийг өдөрт 160,000 баррелиар бууруулан гаргаснаас нефтийн үнэ буурч байна.

АНУ-ын WTI газрын тосны үнэ 2.8% буурч $51.80 болоод байгаа бол, олон улсын Brent нефтийн үнэ 2.6% буурч $60.67 болсон байна.

Эрчим хүчний удирдлагын газраас АНУ-ын газрын тосны үйлдвэрлэлийн мэдээллийг өдөрт 140,000 баррелиар буурна гэж гаргасан ч зах зээл энэ мэдээг мөн л сөргөөр хүлээн авч, мөн түүнчлэн Америкийн Нефтийн Институтээс (API) сүүлийн 8 долоо хоногийн турш 7 дахь удаагаа газрын тосны нөөцийг өсөлттэй гарна гэсэн нь нөлөөлж байна.

Өнөөдөр оройн 22:30 цагт газрын тосны нөөцийн хэмжээ -1 сая байна гэсэн таамагтай байна.

3. Хувьцааны үнэ бууралттай байна; ХҮИ гарна

Газрын тосны таагүй уур амьсгал үнэт цааснуудад ч мөн сөргөөр нөлөөлж, Волл Стрийтийн хувьцааны үнэ Лхагва гарагт бууралттай гарч байна.

S&P 500 индекс 10 оноо буюу 0.4%, Dow Jones индекс 92 оноо буюу 0.4%, харин Nasdaq 100 индекс 41 оноо буюу 0.5% тус тус бууралттай байна.

Холбооны Нөөцийн Сангаас хүүний түвшинг 7-р сард бууруулах төлөвтэй байгаа нь өнөөдөр орой 20:30 цагт гарах 5-р сарын Хэрэглээний Үнийн Индексийн хэмжээнээс шалтгаална.

4. Elon Musk-ийн хэлснээр Tesla компаний энэ улирлын тайлан “рекорд эвдэх” магадлалтай

Tesla (NASDAQ:TSLA) компаний CEO Elon Musk хувьцаа эзэмшигчдийн жилийн ээлжит хуралдаанаар “бүх л үзүүлэлтээр рекорд эвдэж чадахуйц улирал болж байна” гэж хэлсэн нь тус компаний хувьцааны ханш 2%-иар өсөхөд хүргэжээ.

Мөн түүнчлэн, цахилгаан төхөөрөмжүүдээ үйлдвэрлэхэд шаардлагатай газрын нэн ховор элементүүдийн нийлүүлэлтээ өөрсдөө хангахын тулд ирээдүйд уул уурхайн салбарт хөл тавьж магадгүй гэжээ.

Tesla-гийн хувьцааны үнэ, саяхан зарласан $2.7 тэрбумын капиталын өсөлтийн дараа үүссэн уналтын үеээс 15%-иар илүү байгаа хэдий ч 2019 онд аль хэдийн 30% уналттай байгаа билээ.

5. АНУ-ын Шударга байдлын яамнаас технологийн томоохон компаниудад сануулга өгчээ

Facebook (NASDAQ:FB), Google (NASDAQ:GOOGL) болон бусад компаниудад хандаж Department of Justice (Шударга байдлын яам)-ны монополийн эсрэг хэлтэсийн дарга Makan Delrahim “зөвхөн үнэгүй үйлчилгээ үзүүлдэг гээд ингэж монополийн эсрэг хяналтыг зөрчиж болохгүй” гэсэн сануулга өгчээ.

Тус секторын зохицуулалтыг Delrahim, Худалдааны яамтай хамтран хийх бөгөөд Apple (NASDAQ:AAPL) болон Google компанид мөн адил утгатай буюу “үг хэлэх эрх чөлөө болон хувийн нууцын асуудал” зэрэг нь зохицуулалт хийхэд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг сануулсан байна.