Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (04/05)

1. Nonfarm Payrolls өсөх таамагтай байна

АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас 3-р сарын ажил эрхлэлтийн байдлыг 20:30 цагт зарлана.

2-р сард маш муу гарсан энэхүү үзүүлэлтийг шинжээчид 3-р сард 175,000-аар өснө гэж таамаглаж байна.

Өнгөрсөн сард 2017 оны 9-р сараас хойш байгаагүй маш муу буюу 20000 ажлын байр шинээр нэмэгдсэн бөгөөд, лхагва гарагт ADP-ийн мэдээллэснээр АНУ-ын эдийн засаг хувийн секторийн ажил олголт 3-р сард 18 сарын хамгийн бага хэмжээгээр гарсан байна.

Гэсэн хэдий ч пүрэв гарагт гарсан ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 50 жилд байгаагүй маш бага байсан нь эдийн засаг бүрэн ажил эрхлэлтэнд ойрхон ирсэн байгаа бөгөөд, зах зээлийн зогсонги байдал бодитоор арилж байна гэдгийг харуулж байна.

Дундаж цагийн хөлс 3.4% жилийн өсөлтийн хувиасаа өөрчлөгдөхгүй байна гэсэн таамагтай байна. 6 сар дарааллан 3% илүү үзүүлэлт гарч байгааг Холбооны Нөөцийн Сангаас шатахууны инфляцитай холбоотой гэж үзэж байна.

 

2. АНУ-Хятадын худалдааны хэлэлцээр

Доналд Трамп болон Си Зинпинь нарын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, гарын үсэг зурах өдрийг товлоогүй байгаа ба яриа хэлэлцээр үргэлжилсээр байна.

Доналд Трампийн “дараагийн 4 долоо хоногт юу болохыг харцгаая” гэж хэлсэн нь шууд зөвшилцөлд хүрсэн байж магадгүй гэсэн таамаглалыг үгүйсгэж байна.

Харин нөгөө талаас Хятадын Шин Хуа агентлагаас, энэ 7 хоногт Вашингтон хотод болсон дээд түвшний уулзалтаар шинэ харилцан зөвшилцөлд хүрсэн гэсэн мэдээ гаргасан юм.

 

3. Хувьцааны зах зээлд ажил эрхлэлтийн мэдээ чухал нөлөөтэй байна

17:36 цагийн байдлаар, Dow Jones индекс  27 оноо буюу 0.1%, S&P 500 индекс 4 оноо буюу 0.1%, Nasdaq 100 индекс 15 оноо буюу 0.2% тус тус өссөн байна.

Европийн хувьцааны зах зээл Германий үйлдвэрлэлийн хэмжээ таамагласнаас арай дээгүр гарснаас болж бага зэргийн “хашир” хөдөлгөөнтэй байгаа ч, 8 сард байгаагүй өндөр цэгт байгаа юм. ИБУИНВУ Европийн холбоог “хадан хясааны ирмэг”-ийн буюу тариффгүй худалдааны эрхийг хасах нөхцөлөөр орхихгүй гэдгээс шалтгаалан зах зээл өсөлттэй байна.

Худалдааны дайны зөвшилцлүүд Азийн хувьцаанд эерэгээр нөлөөлж байгаа ч, АНУ-ын цалингийн түвшин болон Хятадын бүх нийтийн амралт нь эсрэгээр нөлөөлж байна.

4. Газрын тосны үнэ таван 7 хоногийн турш өсч байна

Лхагва гарагт гарсан 7.2 сая баррелийн борлуулалтын мэдээнээс бусдаар, газрын тосны үнэ харьцангуй өндөр байгаа бөгөөд энэ нь 2017 оны 11-р сараас хойш хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм.

Баасан гарагт газрын тосны үнэ хангалттай сайн хөшүүрэг байхгүйн улмаас, өсөхөд хүндрэлтэй байна. OPEC-ийн гишүүн Ливи улсын ерөнхий командлагч, тус улсын ирээдүйн газрын тосны экспортыг зогсоох магадлалтай юм.

АНУ-ын газрын тосны үнэ 2 цент буюу 0.03% буурч, $62.08, харин олож улсын Brent нефть 21 цент буюу 0.3% буурч $69.19 болоод байна.

5. Брекситийн сунгалт

Ерөнхий сайд Theresa May албан ёсоор Их Британи улсын Европийн Холбоог орхих өдрийг 6-р сарын 30 болгох хүсэлт гаргасан нь хууль тогтоогчдыг ятгаж зарим тохиролцоонд хүрснээр “зөөлөн” Брекситийг хэрэгжүүлэх гэсэн бодлогыг нт илэрхийлж байна.

Түүний хэлснээр, ирэх сард болох Европийн холбооны парламентийн сонгуульд Их Британи улс оролцох бөгөөд, хэрвээ үлдсэн хугацаанд Брекситийг товлосны дараа сонгуульд оролцохоо болих эрхтэй гэжээ. 4-р сарын 12-нд байгаа Брекситийн хугацааг сунгахын тулд бусад 27 гишүүн улс зөвшөөрсөн байх шаардлагатай юм.

Паундын ханш мэдээгээр өсч байсан ч, Францийн нөлөөгөөр дахин буурсан байна.