Өнөөдрийн онцлох 5 үйл явдал (03/13)

1. Британий парламентийн бас нэгэн Брекситийн санал хураалт

Их Британий засгийн газар 16 өдрийн дараа Европын Холбоог ямар нэгэн зөвшилцөлгүйгээр орхих эсэх дээр ахин санал хураалт (03/14-ний 03:00 цагт) явуулна. Хэрвээ ямар нэгэн шийдэлд хүрэлгүйгээр Брексит явагдахаар болбол засгийн газар импортын хоригийг цулана гэжээ.

Хэрвээ парламент саналыг дэмжилгүй, эсэргүйцвэл Пүрэв гарагт Европын Холбооноос Брекситийн асуудлыг хойшлуулахыг хүсэх талаар ахин санал хураалт болох юм.

Хууль тогтоогчид, ерөнхий сайд Тереза Мэе-д дахин нэг удаа эсэргүүцсэн санал өгснөөр тус улсын улс төрийн хямрал илүү хурцадмал болж байна. Мөн Европын Холбооны төлөөлөгч, Дональд Таск хэлэхдээ, хэрвээ Брекситийг хойшлуулахыг хүсэж байгаа бол Их Британи улс, үүнийгээ нотолсон “үнэмшилтэй үндэслэл” хэлэх хэрэгтэй гэж сануулжээ.

17:50 байдлаар паундын ханш, 0.6% өсөлттэй буюу $1.3148 байна.

2. АНУ: Үйлдвэрлэлийн Үнийн Индекс, Удаан хэрэглээт барааны дата

Өнөөдөр 20:30 цагт, АНУ-ын 1-р сарын удаан хэрэглээт барааны захиалгын тоо зарлагдах юм.

Гарсан таамаглалаар, өнгөрсөн сартай харьцуулахад 0.7% бууралттай, харин тээврийн хэрэгслээс гадуурх хэмжээгээр 0.1%-ийн өсөлттэй байна гэж үзжээ.

Үйлдвэрлэлийн Үнийн Индекс, 2-р сард 1.9%-иар нэмэгдэнэ гэж үзсэн байна.

3. Хувьцааны зах зээл намжиж байна

Зах зээл дээр голлох хувьцаануудын хувьд, харьцангуй тогтвортой байгаа бөгөөд, NASDAQ 100 индекс 6 онооны буюу 0.1% өсөлттэй, S&P 500 2 онооны өсөлт, харин Dow Jones индекс 2 онооны уналт харуулсан байна.

Брекситийн шийдвэрийг харгалзан үзэж, Европын хувьцааны зах зээл мөн адил хөдөлгөөн багатайгаар байдлыг ажиглаж байна.

Азийн хувьцааны зах зээл ерөнхийдөө, эрсдэлээс зайлсхийх төлөв рүү шилжиж байгаа учраас бага хэмжээний уналттай байна. Японы Nikkei индекс, дотоодын тоног төхөөрөмжийн захиалга багассанаас болж 1% унасан байна.

4. Үнэт цаасны өгөөж 2019 оны хамгийн доод цэгтээ хүрэх гэж байна

Бондын зах зээлийн хувьд, АНУ-ын үнэт цаасны өгөөж, инфляцийн түвшин буурснаас шалтгаалан маш багаар үнэлэгдэж байгаа бөгөөд, Холбооны Нөөцийн Сангаас хүүгийн түвшнийг хэвээр нь хадгалах шийдвэртэй холбогдуулан илүү унах ч магадлалтай юм.

10 жилийн хугацаат Засгийн газрын үнэт цаасны өгөөж 1-р сарын 4-нөөс хойш байгаагүй, хамгийн доод ёроолын цэг буюу 2.60%-д өчигдөр хүрсэн бол, өнөөдөр 2.61% байна.

Харин 2 жилийн хугацаат ЗГҮЦ-ны өгөөж 2.46% байгаа бол, 30 жилийнх нь 3.00% байна.

6 том ханшийн эсрэг Долларын индекс 96.86 дээр тогтвортой байна.

5. EIA: Газрын тосны нийлүүлэлтийн мэдээ

3-р сарын 8-аар дууссан долоо хоногийн газрын тосны нийлүүлэлтийн мэдээ 2.7 сая баррелийн өсөлттэй байна гэсэн таамагтай байна.

АНУ-ын WTI газрын тосны үнэ 0.9% буюу 53 центээр өсөж, $57.40 болсон байгаа бол, олон улсын Brent газрын тосны үнэ 0.5% буюу 36 центээр өсөж, $67.05 болжээ.

Газрын тосны үнэ ерөнхийдөө, OPEC-ийн орнуудын нийлүүлэлтийн хязгаарлалт болон Венесуэлийн үйлдвэрлэлийн тасалдлаас болж өссөн байгаа юм. Үүнээс гадна ОХУ, 3-р сарын дунд гэхэд газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэлнэ гэсэн юм.