12 сарын эхний 7 хоногт цахим валютуудын ханш өслөө

Ням гариг, 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр-7 хоногийн сүүлээр дижитал валютуудын ханш буцаад өсч Биткойн 3,700 ам.долларт хүрсэн талаар Coin360 сайт мэдээллээ.

Сүүлийн нэг жилийн доод түвшинд хүрээд байсан голлох цахим валют болох биткойны ханш ойролцоогоор 3,650 ам.долларт хүрч сүүлийн 24 цагийн дотор 7 хувиар өсөв. “Cointelegraph’s Bitcoin Price Index”-ийн мэдээллэснээр сүүлийн 7 хоногт биткойны ханш 9 хувиар суларч, сүүлийн нэг сард 44 хувиар тус тус буурсан аж.

Биткойны удаах түгээмэл ашиглагддах цахим валют болох Ripple (XRP) өнгөрөгч баасан гаригт 5 хувиар өсч 0.31 ам.доллар хүрсэн бол тус валютын хэлбэлзэл биткойны хэлбэлзэлтэй төстэй буюу харгалзан 12 болон 41 хувиар тус тус мөн суларсан байна.

Харин Ethereum (ETH)-ийн хувьд өмнөх валютуудаас ихээхэн өөр дүр зураг ажиглагдсан бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 10 хувиар өсч 97 ам.долларт хүрч өссөн ч сүүлийн 7 хоногт 14 хувь, сүүлийн нэг сарын хугацаанд 55 хувиар тус тус суларчээ.

CoinMarketCap” дээр бусад цахим валютуудын ханш ногоорч, өсөлт үзүүлсэн бөгөөд тэр дундаа EOS (EOS) өдрийн хамгийн өндөр буюу 15 хувийн өсөлт үзүүлж 111 ам.доллароор арилжаалагджээ.

Өнгөрсөн жил Биткойны цахим талбар дахь арилжааны хэмжээг 1 MB-аас 2 МB болгож өсгөн Биткойн SV хэмээн нэрлэсэн бөгөөд тус валют дээрх хугацаанд 2 хувиар буурч 97.37 ам.долларт хүрч цахим валютуудын дунд хэлбэзлийн түвшингээрээ 5 дугаар байранд жагссан байна.

Нийт дижитал валютуудын зах зээлийн үнэлгээг авч үзвэл 115 тэрбум ам.долларт хэдийнээ хүрч 12 дугаар сарын 7­-ны өдрийн 104 тэрбум ам.доллароос даруй 11 тэрбум ам.доллароор өсөөд байна.

Эх сурвалж: Investing.com