2018 онд Британийн газрын тос олборлолтын үнэ өсчээ

Лондон (Ройтерс)-Их Британийн Хойд тэнгисийн эрэг орчимд газрын тос болон хийн олборлолтын зардал өмнөх онтой харьцуулахад өссөн талаар тус улсын газрын тосны зохицуулах байгууллагаас Мягмар гаригт мэдээллээ.

Энэ жил нийт олборлолтын зардал 9 хувиар өсч 7.5 тэрбум паунд (9.8 тэрбум ам.доллар)-аар өссөн ч 2014 онтой харьцуулахад бага байгаа юм.

Нийт олборлолтын зардлыг нийт баррельд харьцуулж тооцдог нэгж олборлолтын зардал 5 хувиар өсч 12.2 паунд хүрэх төсөөлөлтэй байгаа талаар албаныхан мэдээллэжээ.

2018 онд нийт болон нэгж шатахуун олборлолтын зардал өсөх хандлагатай байгаа ч 2023 он хүртэл алгуур буурна гэж газрын тосны шинжээчид төсөөлж байгаа юм.

Их Британий Хойд тэнгисийн газрын тосны олборлолт  3 хувиар өсч 613 сая баррельд хүрэх төсөөлөлтэй байгаа аж.

Ханаж цадахгүй Азийн шатахууны хэрэглээг хангахын тулд 2000 оны үед Британий Хойд тэнгисийн эргийн шатахууны үйлдвэрүүдэд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч өнөөг хүртэл үр ашиггүй зардал өндөр хэвээр байгаа юм.

2014 онд ОПЕК болон АНУ-ын хооронд болсон зах зээлийн гол тоглогч болох гэсэн ширүүн өрсөлдөөний дүнд газрын тосны үнэ буурч тухайн үед Британий Хойд тэнгис орчмын нийлүүлэлт 1 сая баррель болтлоо буурч байсан юм.

Эх сурвалж: Investing.com