Туркийн зээлжих зэрэглэлийг бууруулснаар Турк лира 1 хувиар сулрав

Өнгөрсөн баасан гаригт олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудаас БНТУ-ын зээлжих зэрэглэлийг Ba2-оос Ba3 болгож бууруулснаар хөрөнгө оруулалтын өндөр эрсдэлтэй ангилалд шилжиж даваа гаригт Турк лира нэг хувиар сулрав. USD/TRY хослол 1.38 хувиар суларч 6.1007 ам.доллартой тэнцэв. Хэдийгээр Турк лира ам.долларын эсрэг түүхэн доод түвшин 7.2-оос эргэн чангарсан ч энэ сард 23 хувиар сулраад байгаа Read more about Туркийн зээлжих зэрэглэлийг бууруулснаар Турк лира 1 хувиар сулрав[…]

Stellar Lumens-ийн ханш 10.39 хувиар буурав

Ням гаригт Investing.com Индекс дээр өдрийн 10.39 хувийн уналт үзүүлж 0.22068 ам.доллароор арилжаалагдав. Энэ нь 8 дугаар сарын 8-ны өдрөөс хойшхи хамгийн өндөр нэг өдрийн уналт байв. Энэхүү уналт Stellar Lumens-ийн зах зээлийн үнэлгээг 4.19 тэрбум ам.долларт хүргэж өсгөн нийт крипто валютын зах зээлийн 1.98 хувийг бүрдүүлжээ. Stellar Lumens-ийн зах зээлийн үнэлгээ 12.12 ам.долларт хүрч Read more about Stellar Lumens-ийн ханш 10.39 хувиар буурав[…]

Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж Stellar Lumens 10.23 хувиар өсөв

Stellar Lumens-ийн ханш Баасан гаригт Investing.com Индекс дээр өдрийн 10.23 хувийн өсөлт үзүүлж 0.23691 ам.доллароор арилжаалагдав. Энэ нь нэг өдрийн хамгийн өндөр өсөлт байв. Энэхүү өсөлт Stellar Lumens-ийн зах зээлийн үнэлгээг 4.4 тэрбум ам.долларт хүргэж өсгөн нийт крипто валютын зах зээлийн 1.99 хувийг бүрдүүлжээ. Сүүлийн нэг өдөрт Stellar Lumens-ийн ханш 0.21418-аас 0.23708 ам.долларын хооронд хэлбэлзэж Read more about Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж Stellar Lumens 10.23 хувиар өсөв[…]

Валютын ханшийн хямралаас хамгийн их эрсдэл хүлээж буй орнууд

Турк лира, ОХУ-ын рубль, Иран улсын реал, Энэтхэгийн Рупий, Аргентин улсын песо, Чилийн песо, БНХАУ-ын юань болон Өмнөд Африкийн ранд зэрэг валютууд энэ жил бүгд ам.долларын эсрэг суларсан төдийгүй зарим нь сүүлийн 2 долоо хоногт огцом уналт үзүүлээд байгаа юм. Жишээлбэл, өнгөрсөн 7 хоногт Турк лира огцом суларсан бөгөөд тус улсын гадаад өр 200 тэрбум Read more about Валютын ханшийн хямралаас хамгийн их эрсдэл хүлээж буй орнууд[…]

Мүүдиз БНТУ-ын зээлжих зэрэглэлийг Ba3 болгон бууруулж төлөвийг сөрөг болголоо

ИСТАНБУЛ (Ройтерс)-Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз агентлаг БНТУ-ын зээлжих зэрэглэлийг Ba2-оос Ba3 түвшин болгон бууруулж төлөвийг сөрөг болгожээ. Ийнхүү бууруулахад төрийн өмчит байгууллагуудын эрсдэл даах чадамж буурч, Турк лира огцом суларч эдийн засгийн хямралын өмнө ирээд буй тус улсын улс төрийн тодорхойгүй байдал голлон нөлөөлсөн хэмээн тайлбарлажээ. Мүүдиз агентлаг тайландаа “Эдийн засгийн хямралын түвшинд Read more about Мүүдиз БНТУ-ын зээлжих зэрэглэлийг Ba3 болгон бууруулж төлөвийг сөрөг болголоо[…]

Турк лира дахин 3 хувиар сулрав

Баасан гаригт АНУ-ын номлогчийн давж заалдах шатны шүүх хурлаар номлогчийг суллахгүй гэсэн шийдвэрийг Туркийн шүүх гаргасны дараа Трамп үүнийг АНУ зүгээр хараад суухгүй гэснээр Турк лира дахин 3 хувиар сулрав. БНТУ-д 20 жил амьдарсан Христийн номлогч Эндрью Брансоныг саатуулсан явдал АНУ болон БНТУ-ын улс төрийн гол маргаан болоод байгаа төдийгүй Турк лира сулрах гол шалтгаан Read more about Турк лира дахин 3 хувиар сулрав[…]

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарснаар газрын тосны ханш сулрав

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч газрын тосны зах зээлд үзүүлэх дарамт нэмэгдэх хүлээлт өндөр байгаагаас газрын тосны ханш сулрав. Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 5 центээр суларч 71.38 ам.долларт хүрсэн бол Вест Техас төрлийн газрын тосны ханш 4 центээр буурч 65.42 ам.долларт тус тус хүрчээ. Энэ долоо хоногт Брент төрлийн газрын тосны ханш 2 Read more about Дэлхийн эдийн засгийн өсөлт саарснаар газрын тосны ханш сулрав[…]

АНУ: Хэрэв номлогчийг суллахгүй бол БНТУ-ын эсрэг үргэлжлүүлэн хориг арга хэмжээ авна

Пүрэв гаригт АНУ-аас тус улсын номлогч Эндрью Брансоныг суллахгүй бол АНУ-аас БНТУ-ын эсрэг авах хориг арга хэмжээг нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнүчин ерөнхийлөгч Дональ Трамп Кабинетийн хуралд хэрэв номлогчийг суллахгүй бол АНУ БНТУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авахад бэлэн гэж мэдэгдсэн гэв. Тэрээр “Номлогчийг суллахгүй бол бид төлөвлөснөөс ч илүү их Read more about АНУ: Хэрэв номлогчийг суллахгүй бол БНТУ-ын эсрэг үргэлжлүүлэн хориг арга хэмжээ авна[…]

АНУ болон БНХАУ үүсээд буй маргааны асуудлыг шийдвэрлэх уулзалт зохион байгуулна

Пүрэв гаригт АНУ-тай үүсээд буй маргааныг шийдвэрлэхээр БНХАУ-аас АНУ руу төлөөлөгчидөө илгээх болсоноо мэдэгдсэний дараа газрын тосны ханш өслөө. Өчигдөр 2 хувиар сулраад байсан Вест Техас төрлийн газрын тосны ханш 65.11 ам.долларт хүрч 10 цент буюу 0.15 хувиар өссөн бол олон улсын Брент төрлийн газрын тосны ханш 41 центээр өсч 71.17 ам.долларт тус тус хүрэв. Read more about АНУ болон БНХАУ үүсээд буй маргааны асуудлыг шийдвэрлэх уулзалт зохион байгуулна[…]

Хөгжиж буй орнуудын валютууд суларч ам.доллар сүүлийн 13 сарын дээд түвшинд хүрч чангарав

Пүрэв гаригт БНТУ-ын эдийн засгийн хямрал эрсдэл багатай тооцогддог валютуудын эрэлтийг нэмэгдүүлж, нөгөөтэйгүүр хөгжиж буй орнуудын валютуудад дарамт болсноор ам.долларын ханш сүүлийн 13 долоо хоногийн дээд түвшиндээ хүрч чангарав. Ам.долларын голлох зургаан валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 96.75 –д хүрч сүүлийн 13 сарын дээд түвшиндээ хүрч чангарчээ. Туркийн лира суларснаар хөгжиж буй орнуудын валют Read more about Хөгжиж буй орнуудын валютууд суларч ам.доллар сүүлийн 13 сарын дээд түвшинд хүрч чангарав[…]