Оны сүүлээр яагаад криптовалютууд чангарах вэ?

Сүүлийн 9 жилийн хугацаанд Биткойны ханш 80 хувиар суларсантай холбоотой ханшийн томоохон 4 огцом хэлбэлзэл болсон байдаг. 2018 онд болсон огцом ханшийн хэлбэлзлийн үр дүнд ханш 69 хувиар суларсан бөгөөд түүхэн уналтыг авч үзвэл 2010, 2011 оны 8 дугаар сар, 2014, 2018 оны 1 дүгээр сард 70-аас 80 хувиар ам.долларын эсрэг буурсан юм. Энэ 9 Read more about Оны сүүлээр яагаад криптовалютууд чангарах вэ?[…]

АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч ам.доллар иенийн эсрэг чангарав

Ирэх жилүүдэд ХНБ бодлогын хүүг тогтвортой түвшинд хадгалах хүлээлт нэмэгдэж, АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарснаар баасан гаригт ам.доллар иенийн эсрэг сүүлийн 9 сарын дээд түвшинд хүрч чангарав. 2018 оны эхний хагас жилд АНУ-ын эдийн засаг 4.2 хувиар тэлж сүүлийн 4 жилийн хамгийн өндөр өсөлт үзүүлсэн талаар Засгийн газраас мэдээллэжээ. Мөн 8 дугаар сард Read more about АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч ам.доллар иенийн эсрэг чангарав[…]

Швейцарын Стартап компани криптовалютын үйлчилгээнд суурилсан банк байгуулахаар $103 сая санхүүжилт босгов

Швейцарт бүртгэлтэй “SEBA Crypto AG” стартап компани криптовалютын үйлчилгээнд суурилсан банк байгуулах хүрээнд 100 сая Швейцар франкийн санхүүжилт татан төвлөрүүлсэн талаар 9 дүгээр сарын 26-ны өдөр Ройтерс мэдээллээ. “UBS”-ийн банк санхүүгийн байгууллагын гүйцэтгэх удирдлагын баг тэргүүтэй “SEBA” байгууллага нь Швейцарийн санхүүгийн зах зээлийн зохицуулах байгууллага “FINMA”-т банк болон үнэт цаасны дилерийн лиценз авах хүсэлт хүргүүлээд Read more about Швейцарын Стартап компани криптовалютын үйлчилгээнд суурилсан банк байгуулахаар $103 сая санхүүжилт босгов[…]

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөлөө

АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Поуэл өнөөгийн мөнгөний бодлогыг хэвээр хадгална гэсэн боловч лхагва гаригт бодлогын хүүг 0.25 хувиар өсгөлөө. Өөрөөр хэлбэл, ХНБ банк хоорондын овернайт санхүүжилтийн хүүг 2.0 хувиас 2.25 хувь болгон нэмэгдүүлжээ. ХНБ-ны тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр эдийн засаг төсөөллийн дагуу бус эдийн засгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт өнөөгийн мөнгөний бодлогод нөлөөлөхүйц биш байна Read more about АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөлөө[…]

Брент төрлийн газрын тосны ханш хоёр дахь өдрөө сүүлийн 4 жилийн дээд түвшинд хадгалагдлаа

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ийн Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд Иран улсын эсрэг авах хориг арга хэмжээнд өөрчлөлт орохгүй гэснээр Брент төрлийн газрын тосны ханш 2 дахь өдрөө дарааллан сүүлийн 4 жилийн дээд түвшинд хадгалагдлаа. Наймдугаар сарын 6-ны өдөр Трамп Обамагийн Иран улстай хийсэн цөмийн зэвсгийн хэлэлцээрийн хүрээнд газрын тос импортлох Read more about Брент төрлийн газрын тосны ханш хоёр дахь өдрөө сүүлийн 4 жилийн дээд түвшинд хадгалагдлаа[…]

Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж XRP 10.34 хувиар өсөв

Лхагва гаригт Investing.com индекс дээр XRP 10.34 хувиар өсч 0.52231 ам.доллароор арилжаалагдав. Энэ нь 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи хамгийн өндөр өсөлт юм. Энэхүү өсөлт XRP-ийн зах зээлийн үнэлгээг 20.52 тэрбум ам.долларт хүргэж нийт криптовалютын зах зээлийн 9.67 хувийг дангаар бүрдүүллээ. XRP-ийн зах зээлийн түүхэн дээд үнэлгээ нь 79.53 тэрбум ам.доллар юм. Сүүлийн 24 Read more about Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж XRP 10.34 хувиар өсөв[…]

Газрын тос олборлогчид гарцаа өнөөгийн түвшинд хадгалах болсноор шатахууны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрч өсөв

АНУ-ын Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээ болон ОПЕК-ийн орнууд гарцаа нэмэгдүүлэхгүй гэснээр шатахууны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшиндээ хүрч чангарав. Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 25 цент буюу 0.3 хувиар өсч 81.45 ам.долларт хүрснээр 2014 оны 11 дүгээр сараас хойшхи дээд түвшиндээ хүрэв. Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш 72.27 ам.долларт Read more about Газрын тос олборлогчид гарцаа өнөөгийн түвшинд хадгалах болсноор шатахууны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрч өсөв[…]

Ethereum өнөөдөр 10.21 хувиар суларлаа

Мягмар гаригт Investing.com дээр Ethereum 10.21 хувиар суларч 223.19 ам.доллароор арилжагдаж 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойшхи хамгийн өндөр уналтыг үзүүлэв. Ийнхүү уналт ажиглагдсанаар Ethereum-ийн зах зээлийн үнэлгээ 10.81 хувиар буурч 22.79 тэрбум ам.долларт хүрэв. “Ethereum”-ийн зах зээлийн түүхэн дээд үнэлгээ нь 135.58 тэрбум ам.доллар гэж тэмдэглэгдсэн байдаг. Сүүлийн нэг хоногт ethereum 223.19 ам.доллароос 228.59 Read more about Ethereum өнөөдөр 10.21 хувиар суларлаа[…]

ОПЕК-ийн орнууд Трампын шаардлагад хариу хүргүүлснээр шатахууны үнэ өсөв

ОПЕК-ийн орнууд Дональд Трампын шатахууны үнийг бууруул гэсэн шаардлагад хариу хүргүүлснээр нефтийн үнэ Даваа гаригт 1 хувиар чангарч сүүлийн 2 сарын дээд түвшиндээ хүрч өслөө. Нью Йоркийн Таваарын бирж дээр Вест Техас төрлийн газрын тосны 11 сард биелэх фьючерс ханш 1.1 хувиар өсч 71.54 ам.долларт хүрсэн бол Лондонгийн тив хоорондын бирж дээр Брент төрлийн 12 Read more about ОПЕК-ийн орнууд Трампын шаардлагад хариу хүргүүлснээр шатахууны үнэ өсөв[…]

БНХАУ АНУ-тай хийхээр төлөвлөж байсан худалдааны хэлэлцээрээ цуцалснаар ам.доллар, иен чангарав

Даваа гаригт БНХАУ АНУ-тай хийхээр төлөвлөж байсан худалдааны хэлэлцээрээ цуцлах болсоноо албан ёсоор мэдэгдсэж иен чангарав. Мөн ам.доллар өсөхөд дараах мэдээнүүд нөлөөлжээ. Өнгөрсөн ням гаригт Wall Street Journal сэтгүүлээс ирэх 11 дүгээр сард болох сонгуультай холбогдуулан БНХАУ худалдааны хэлэлцээрийн ширээнд дахин суухгүй байх магадлалтай гэж мэдээллэсэн талаар албаны хүмүүс мэдэгджээ. Мөн БНХАУ-ын ерөнхий сайд Лю Read more about БНХАУ АНУ-тай хийхээр төлөвлөж байсан худалдааны хэлэлцээрээ цуцалснаар ам.доллар, иен чангарав[…]