Худалдааны маргаан ширүүсч ам.доллар чангарлаа

АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны маргааны асуудлаас үүдэн ам.доллар өнөөдрийн хамгийн өндөр цэгт хүрч чангарлаа.

Ам.долларын голлох зургаан валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 0.48 хувиар чангарч 94.86 нэгжид хүрч өнгөрсөн баасан гаригийн 95.13 нэгж буюу өнгөрсөн 11 сарын дээд түвшнээс бага зэрэг буурлаа.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасны дараагаар БНХАУ-аас хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Эдгээр үйл явдлын дараа хөрөнгө оруулагчид дэлхийн худалдааны дайн эхэлж магадгүй хэмээн багагүй сандарч байгаа юм.

Өмнөд Америкийн чөлөөт худалдааны гэрээний тодорхойгүй байдал, АНУ-аас Европын худалдааны түнш орнуудад татвар ногдуулсан зэрэг явдлууд мөн хөрөнгө оруулагчдын толгойны өвчин болоод байгаа билээ.

USD/JPY хослолын ханш 0.62 хувиар суларч 109.55-д хүрч ам.доллар иений эсрэг бага зэрэг суларлаа.

Геополитикийн маргаан болон зах зээл тогтворгүй байхад иений ханш чангардаг дүр зураг ажиглагддаг.

Евро иенийн эсрэг суларч гурван 7 хоногийн доод түвшиндээ буюу 127.12, мөн ам.долларын эсрэг суларч EUR/USD хослолын ханш 0.72 хувиар суларч 1.1538-д хүрээд байна.

Европын Төв банкны тэргүүн Марио Драги мөнгөний бодлогыг хэвээр үлдээснээр еврогийн ханшид багагүй дарамт үзүүлээд байгаа юм.

Худалдааны маргаан болон БРЕКСИТ-ийн асуудалтай холбогдуулан Английн фунт стерлинг ам.долларын эсрэг 7 сарын доод түвшин 1.3153-д хүрч хүрч суларлаа.

Мөн Австрали доллар, Канад доллар энэ жилийн хамгийн доод цэгтээ буюу 0.735 болон 1.3277-д хүрч тус тус сулраад байна.

Эх сурвалж: Investing.com