Газрын тосны ханш сүүлийн 3.5 жилийн дээд түвшиндээ хүрч өслөө

АНУ-аас Ираны газрын тосны экспортод хориг тавьснаар газрын тосны ханш 3.5 жилийн дээд түвшиндээ хүрч өслөө. Мөн Канадын газрын тосны гарц буурч Хойд Америкийн зах зээлд тогтворгүй байдал бий болголоо.

АНУ-аас Ираны газрын тосны нийлүүлэлтэд хориг тавьснаар ОПЕК-ийн орнуудын гарц тэр хэмжээгээр буурах хүлээлттэй байна.

Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш 73.17 ам.доллар болж өссөн бөгөөд өчигдөр 74.03 ам.долларт хүрч 2014 оны 11 дүгээр сараас хойшхи хамгийн өндөр түвшиндээ хүрч өсөөд байсан юм. Брент төрлийн нэг баррель газрын тосны ханш 77.79 ам.доллартой тэнцэж байна.

Газрын тосны арилжаачид болон шинжээчдийн зүгээс гарцыг танах нь зах зээлд тэнцвэрт байдлыг бий болгохоос илүүтэй ашгийн хэмжээнд хамгийн сөрөг үр нөлөөтэй гэв. Вест Техас төрлийн газрын тосны ханш 6 дугаар сарын хамгийн доод түвшинөөс даруй 18 хувь өсөөд байгаа юм.

Канадын газрын тосны гарц 300 мянган баррель болж Хойд Америкийн газрын тосны зах зээлд хүндхэн цохилт болж тус байдал 7 сар гартал үргэлжлэнэ гэж мэдээллээ.

Дэлхийн зах зээлд газрын тосны эрэлт нэмэгдэж ОПЕК-ийн зарим орнууд гарцаа танаснаар ханш он гарснаас хойш дээд түвшиндээ хүрч чангараад байна.

ОПЕК-ийн орнууд дэлхийн зах зээл дэхь газрын тосны эрэлтийг хангах хүрээнд нийлүүлэлтийг нэмэгдүүлж зах зээлийн тэнцвэргүй байдлаас урьдчилан сэргийлнэ гэсэн билээ.

АНУ-аас Ираны эсрэг газрын тосны хориг тавьж, Ливи, Венесуэль зэрэг улсуудын газрын тосны гарц буурснаар Брент төрлийн газрын тосны ханш өсөөд байна.

 

Эх сурвалж: Investing.com