АНУ-ын газрын тосны гарц буурч ханш өслөө

Лхагва гаригт Канадын Альбертагийн нийлүүлэлт буурсантай (АНУ-руу нийлүүлдэг) зэрэгцэн АНУ-ын газрын тосны олборлолт буурсан тайлан гарснаар газрын тосны ханш өслөө.

АНУ-ын Вест Техас төрлийн нэг баррель газрын тосны фьючерс ханш сүүлийн хаалтын ханшнаас 46 цент буюу 0.6 хувийн өсөлт үзүүлж 74.6 ам.долларт хүрч өслөө. Өмнөх өдөр нь тус төрлийн газрын тосны ханш 2014 оны 11 дүгээр сараас хойшхи хамгийн өндөр түвшиндээ хүрээд байсан юм. Брент төрлийн газрын тосны ханш 77.80 ам.долларт хүрээд байна.

Өнөөдөр АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр тул газрын тосны гарц нэг өдөр тасалдахаар байна.

Зургадугаар сарын 29-ны байдлаарх 7 хоногийн газрын тосны нийлүүлэлт 4.5 сая баррелиар буурч 416.9 баррель болсон талаар АНУ-ын газрын тосны институцээс мэдээллэв.

АНУ-ын газрын тосны гарц буурахад Канадын гарц өдрийн 360 мянган баррелиар буурсантай шууд холбоотой бөгөөд Канад улсаас 7 сар дуустал нийлүүлэлт тэр хэмжээгээр буурна гэж мэдэгдээд байгаа юм.

Хойд Америкаас гадна АНУ Иранд хориг тавьснаар газрын тосны гарц тэр хэмжээгээр буурах хүлээлттэй байгаа  юм.

АНУ ирэх 11 дүгээр сараас Ираны газрын тосны экспортод хориг тавихаар зэхэж байгаа юм.

Иран, Венесуэль, Ливи зэрэг улсуудын газрын тосны гарц буурсантай зэрэгцэн ОПЕК-ийн орнууд ОХУ-тай хамтран 7 сараас эхлэн газрын тосны гарцаа нэмэгдүүлээд байгаа билээ.

Мягмар гаригт Ираны ерөнхийлөгч Хасан Роухани “Газрын тосны топ олборлогчид газрын тосны гарцаа нэмэгдүүлж байхад Иран нэмэгдүүлж чадахгүй болсонд итгэхэд ч бэрх байна” гэжээ.

 

Эх сурвалж: Investing.com