ЕТБ бодлогын хүүгээ хэвээр үлдээж хөрөнгө оруулагчид Марио Драгигийн мэдэгдэлд анхаарлаа хандуулж байна

Пүрэв гаригт хүлээлтийн дагуу ЕТБ-аас бодлогын хүүг 2019 он хүртэл өнөөгийн түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

ЕТБ-аас “ЕТБ-ны дээд зөвлөлөөс 2019 он хүртэл бодлогын хүүг өнөөгийн түвшинд хадгалах таамаглал дэвшүүлээд байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд инфляцийн хэлбэлзэл болон инфляцийн түвшин зорилтот хоёр хувийн түвшинөөс бага эсвэл ойролцоо байгаа зэрэгт хяналт тавьж явна” гэжээ.

Мөн ирэх 9 дүгээр сараас эхлэн сар бүр 30 тэрбум еврогийн бонд худалдан авах хөтөлбөрийн хэмжээг 15 тэрбум евро болгон бууруулж 12 дугаар сард тус хөтөлбөрийг бүрэн зогсоохоо дахин мэдэгдэв.

ЕТБ-аас өнгөрсөн зургадугаар сард өнөөгийн бонд худалдан авах хөтөлбөрийг зогсоох талаар олон нийтэд мэдээллэж байсан билээ.

Хөрөнгө оруулагчид Евро бүсийн эдийн засаг болон бүсийн эдийн засгийн өсөлт, хандлагын төсөөлөлд гол нөлөө үзүүлдэг тус банкны хэвлэлийн бага хуралд ихээхэн анхаарал хандуулж, зах зээлд хүлээлт үүсгээд байгаа юм.

ЕТБ-ны сүүлийн хурлын тэмдэглэлд батаа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаас илүүтэй гадаад худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн итгэлцэлийн түвшинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: Investing.com