Трамп Мексиктэй худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт АНУ болон Мексик улсууд гадаад худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр Канад улстай Оттавагийн талаар тодорхой тохиролцоонд хүрэхгүй бол тус улсаас Канад улс руу экспортлож байгаа автомашиндаа татвар ногдуулна гэж мэдэгджээ.

“Мексик улстай байгуулж буй гэрээ нь маш сайн гэрээ болж байгаа бөгөөд автомашин үйлдвэрлэгч болон фирмийн ажилчдад онцгой анхаарсан. Мексикийн шинэ ерөнхийлөгч нь жинхэнэ жентельмен” гэжээ.

Түүнчлэн “Канад улсын татвар болон худалдааны саад өндөр байгаа тул Канад улс түр хүлээх хэрэгтэй болж байна. Хэрэв хэлэлцээр байгуулж чадахгүй бол бид татвар ногдуулахаас өөр аргагүй.” гэжээ.