VII сард АНУ-ын импортын үнийн индекс өөрчлөлтгүй гарчээ

VII сард АНУ-ын импортын үнийн индекс харьцангуй тогтвортой өөрчлөлтгүй байсан бол экспортын үнийн индекс буурсан байна.

АНУ-ын хөдөлмөрийн яамнаас гаргасан тайланд импортын үнэ өнгөрсөн сард өөрчлөлтгүй гарсан талаар мэдээллэжээ.

Импортын үнийн индекс буюу АНУ руу импортолж буй бараа бүтээгдэхүүний үнийн индекс 6 дугаар сард өмнөх сараас 0.1 хувиар буураад байсан бол 7 дугаар сард харьцангуй тогтвортой байв. Жилийн дүнгээр авч үзвэл импортын үнийн индекс 4.8 хувиар өсч өмнөх сарын 4.3 хувиас өссөн төдийгүй хүлээлтээс ч өндөр гарчээ.

Нөгөөтэйгүүр, улирлын тохируулгатай экспортын үнийн индекс 0.5 хувиар буурсан байна. Экспортын үнийн индекс 6 дугаар сард 5.3 хвуиар өссөн ба өмнөх сард жилийн дүнгээр 4.3 хувиар өсч хүлээлтээс өндөр гарчээ.