БНХАУ АНУ-ын хоригийг үл харгалзан Иран улсаас газрын тос импортолж байна

Бээжин (Ройтерс)-БНХАУ-ын газрын тос импортлогчид АНУ-ын Иран улсын эсрэг тавьсан газрын тосны экспортын хоригийг үл харгалзан Иран улсаас газрын тос импортолж байгаа талаар холбогдох эх сурвалж мэдээллээ.

Иран улсын хамгийн том газрын тос импортлогч БНХАУ АНУ-ын хоригийг үл харгалзан Иран улсаас газрын тос импортлох нь энэхүү үйл явдлаас тодорхой байна.

АНУ дундад ази дахь Иран улсын ноёрхолыг хазаарлах, цөмийн зэвсгийн гэрээг шинэчлэн байгуулахаас татгалзсан гэх шалтгаанаар тус улсын эсрэг газрын тосны экспортын хориг тавиад байгаа юм. БНХАУ-аас Иран улстай хийж буй худалдаа нь аливаа гуравдагч орны эрх ашигт сөрөг нөлөөгүй бөгөөд Иран улстай гадаад худалдаагаа үргэжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

АНУ-аас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний эхний алхам нь Иран улстай хийж буй аливаа худалдаа, бизнесийг таслан зогсоох бөгөөд энэ нь 8 дугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бол ирэх 11 дүгээр сараас эхлэн тус улсаас импортлож буй газрын тосны импортыг бүрэн зогсоох аж.

Азийн хамгийн том газрын тос олборлогч БНХАУ-ын үндэсний импортлогч Zhuhai Zhwnrong Корпораци болон Sinopec группууд Иран улсын Үндэсний Газрын Тосны Корпорацитай урт хугацааны нефт импортлох гэрээ байгуулсан талаар холбогдох хүмүүс мэдээллээд байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллэснээр хоёр улсын газрын тосны импортын үнэд өөрчлөлт орсон бөгөөд өөрөөр хэлбэл Иран улс хүргэлт болон үүнтэй холбогдон гарах бүхий л зардлыг хариуцахаар болсон гэжээ. Мөн энэ нь хоёр талын санаачлагаар хийгдэж байгаа гэж мэдээллэжээ.

Өнгөрсөн 7 дугаар сард нийт 17 нефт зөөвөрлөгч усан онгоцууд Иран улсын Үндэсний Газрын тосны Корпорациас нефть импортолсон гэж Ройтерс агентлаг мэдээллэсэн ажээ. Ингэхдээ нийт 23.8 сая баррель буюу өдөрт 767 мянган баррель газрын тос импортолсон байна.

2017 онд БНХАУ өдөрт дунджаар 623 мянган баррель нефть импортолж байсан бол энэ дүн сүүлийн нэг сард өсчээ.