“Ripple” групп криптовалютын лобби групп байгуулав

Блокчейний Стартап “Ripple” групп “Америкийн цахим үнэлгээг хамгаалах” гэсэн нэр бүхий дижилтал валютын лобби групп байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

“Coindesk” хэвлэл мэдээллийн цахим хуудас компаниуд лобби байгуулж байгаа цаад учир нь Ripple сан байгуулж, дижитал валютаарх төлбөр тооцоо, дижитал валютын кастодиан байгуулахаар ажиллах гэжээ. Гэхдээ үүнийг “Ripple” группээс санаачилж байгаагийн хувьд ихэнхи үйлчилгээг Ripple-ээр хийдэг байхаар зохион байгуулж байгаа аж.

Энэхүү лобби группын зорилго нь дижитал валютын зах зээлийн бодлого тодорхойлогчдод нөлөөлөх тэр дундаа криптовалютын технологи, бодлогын тогтолцоо зэргийг өнөөгийн санхүүгийн зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлтэд нийцүүлэн өөрчилж байх гэдгийг “Ripple” групп онцолжээ.

Мөн тэд цахим ертөнц дэхь криптовалютын үнэлгээний үнэн зөв, шудрага байдлыг тогтоох, кастодианы үйлчилгээ үзүүлэх, үүний хүрээнд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллахаа мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Investing.com