5-р сард болсон 5н онцлох үйл явдал

  1. May-н сар

 Theresa May нь 2016 оны 7-н сард Их британий засгийн газарт Европын холбооноос гарах зорилготой орж ирсэн. Энэхүү зорилгоо биелүүлж чадаагүй тул өөрийн Ерөнхий сайдын албан тушаалаас энэ зун бууж байгаа. Парламентиар дамжуулан Европын холбооноос гарах гурван удаагийн оролдогын дараа хэн ч түүнийг оролдож үзээгүй гэж хэлж чадахгүй бизээ.

Түүний ажилаа хүлээлгэж өгөх тухай таамаглал сүүлийн хэдэн сар байсан. Одоо түүний залгамжлагч нь илүү сайн гарах хүсэлттэй эсэх, эсвэл Брекситтэй ямар ч тохиролцоо хийхгүй байх эсэхийг хүлээх л үлдэж байна. Хэрвээ Борис Жонсон дараагийн залгамжлагч болвол Европын холбооноос гарах хүсэлт үргэлжилж, хүсэлттэй холбоотой асуудалууд дахин үргэлжлэх нь тодорхой юм. Мөн шинэ сонгууль, шинэ парламент нь тодорхойгүй байдлыг үүсгээд байгаа билээ. Энэ нь         фунт стерлинг дахин сулрах боломжтой гэсэн үг юм. Энэ сард Евро болон Доллартай харьцдаг фунт стерлингийн ханш 3% -иар унасан үзүүлэлттэй байгаа.

Theresa May нь Консерватив намынхаа шинэ тэргүүнээр үргэлжлүүлэн ажилна. Түүний ерөнхий сайд байх хугацаандаа хийх сүүлийн ажил бол Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Доналд Трампыг хүлээн авах юм. Энэ нь Брекситийн асуудалыг шийдвэрлэхээс илүү амархан байна гэж найдаж байна.

  1. Game of phones

Америк болон Хятадын харилцаа нь тарифийн асуудлаас худалдааны дайн болтлоо томорсон. Вашингтон нь Америкийн компаниудыг Хятадын харилцаа холбооны тэргүүлэгч Huawei -тай хамтран ажиллахыг хориглосон. Ерөнхийдөө энэ нь компаний ухаалаг утсаны дэвшилтэд чип үйлдвэрлэх гол асуудал болж байна

Panasonic, ARM гэх чип үйлдвэрлэгч болон бусад компаниуд Америкийн хоригоос болж хэцүүхэн байдалд орж байгаа ба бусдын адил Toshiba ч гэсэн өөрийн гаргасан бүтээгдэхүүнээ шалгахаар мэдэгдсэн. Дэлхий дахиний нийлүүлэлтийн сүлжээнд энэхүү үйл явдал нь нөлөө үзүүлж байгаа нэгэнт тодорхой болжээ.

Хувьцааны үнүүд дэлхий даяар унасан. Europe’s AMS, STMicroelectronics болон бусад компаниудад өгсөн Хятадын ухаалаг утасны аврагын цохилтноос болж бизнесийн алдагдал хүлээх боломжтой ба Bernstein -ны тооцоолсоноор 11 орчим хувь гэж тооцоолжээ.

The Philadelphia semiconductor индекс нь 4-р сарын 24-нд түүхэн хамгийн дээд ханшиндаа хүрсэн боловч, үүнээс хойш ганцхан сарын дотор 18% -иар унажээ.

Хэрвээ Huawei энэ байдлаараа үргэлжлэвэл Nokia болон Ericsson зэрэг харилцаа холбооны зарим компаниудад энэхүү нөхцөл байдал нь ашигтай байх магадлалтай юм.

Трампын сүүлийн мэдэгдлээр Huawei нь худалдааны хэлэлцээрийн зах зээлд итгэл найдвар өгөх нэг хэсэг байж болох юм гэсэн ч хөрөнгө оруулагчид өөрсдийн үл итгэх байр сууриндаа үлджээ.

  1. TAPER TANTRUM?

Америкийн Нэгдсэн Улсын Холбооны Нөөцийн Сан/АНУХНС/ мөнгө хэвлэлтийг зогсоохыг хүсэх нь хөрөнгө оруулагч нарыг маш их гайхшруулсан ба зах зээл зургаа жилийн өмнөх ‘taper tantrum’ -ийн үеийг дахиж давтаж байгаа нь тун сонирхолтой байна.

Америк болон Хятадын худалдааны дайны улмаас ХНС хүчээр зээлийн хүүг бууруулсан ба ингэхийн тулд бондын өгөөжийг ч бууруулсан. Энэ нь дэлхийн нийтийн зээлийн зардлыг жилийн хамгийн бага төвшинд хүргээд байна. Гэхдээ 2013 он шиг ХНС өөр юм хийж чадахгүй болоод байна.

Энэ үйл явдал нь хэсэг хугацаанд үргэлжлэх магадлалтай байгаа ба буцаад бүх зүйл сэргэх үед байдал улам тодорхойгүй болох боломжтой юм.

Хөгжиж буй зах зээлүүдэд Taper tantrum тай холбоотой муу дурсамжууд олон байгаа билээ. Citi гийн нэгтгэсэн индексээс үзвэл, хөгжиж буй орнуудад эдийн засгийн гэнэтийн үйл явдал сүүлийн зургаан жилийн хугацаанд сөрөг нөлөөтэй байжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт бараг 4 тэрбум ам. долларын EM(Economic Margin) хөрөнгө татагдсанаас болж энэ сард EM хөрөнгө 10% -иар буураад байна. Голлох хөрөнгө оруулагчид EM бондыг илүү сонирхож байна.

Мөн, одоогийн байдлаар ихэнх хөрөнгө оруулагчид дараа нь юу болох талаар сайн мэдэхгүй байна

  1. MODI-NOMIC to the test

Энэтхэгийн Ерөнхий сайд Narendra Modi дэлхийн хамгийн том сонгуулиар гайхалтай ялалт байгуулсаныхаа дараа 100 өдрийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэйгөөр бүхнийг шинээр эхэлж байгаа билээ. Одоогийн анхаарал татсан асуудал нь сангийн сайдаар хэн томиглогдох вэ? гэдэг байна. Энэ жилийн голлох хүмүүсийн нэг Arun Jaitley биеийн байдлын улмаас нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн билээ.

Хөрөнгө оруулагчид Modi -д тааламжтай хандаж Энэтхэгийн хувьцааниудын ханш өсөж байгаа хэдий ч эдийн засгийн хувьд өсөлт хангалттай байж чадахгүй байгаа юм. Томоохон корпарациудын хувьд Modi-г байх хугацаанд ашиг орлогодоо үргэлж сэтгэл хангалуун бус байсан ба жижиг бизнес эрхлэгчид болон хөнгөн үйлдвэрүүд, жижиг банкууд, ажил хайгчид Modi -гоос их зүйл хүлээж байгаа гэжээ.

  1. ON THE ROAD AGAIN

Америкийн Автомашиний Нийгэмлэгийн мэдэгдсэнээр, Зуны улирлын эхэлж буйтай холбоотой  болон Memorial Day амралтаар Америкийн нэгдсэн улсад аялалын хэмжээ энэ жилийн хоёрдох оргилдоо хүрээд байна. Шатхууны өндөр үнийг үл харгалзан бараг 43 сая америкчууд аялаж, 37,6 сая машин ашиглагдана гэж Америкийн Автомашиний Нийгэмлэг тооцооллож байна.

Гэхдээ АНУ-н баруун болон зүүн далайн эргийн хэсгийн шатахууны нийлүүлэлт бага тул аялалын үеэр аль аль бүсийн шатахууны огцом өсөх болно. Шатахууны өндөр үнэ нь хүмүүсд санхүүгийн асуудал үүсгэх ба энэ нь АНУ-н хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлөх нь гол асуудал болоод байна.