“Apple” компанийн үүсгэн байгуулагч криптовалютын стартап “Equi Capital”-д нэгдэхээ мэдэгдэв

Сүүлийн үед үйлдвэрүүдийн конференс болон олон нийтийн уулзалтанд идэвхитэй оролцож өөрийн байр сууриа илэрхийлж байсан “Apple” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возниак криптовалют буюу дижитал валютын стартап компани Equi Capital-д хөрөнгө оруулалт хийж тус зах зээлд эргэлт буцалтгүй орох болсоноо мэдэгдлээ.

Тэрээр өнгөрсөн 7 хоногт Лас Вегаст болсон криптовалютын сүлжээний уулзалтын үеэр ийнхүү мэдэгджээ.

Миний бие анх удаа криптовалютын үйл ажиллагаа эрхэлдэг компанид хөрөнгө оруулж байна. Криптовалют нь шинэ валют эсхүл худал хуурмаг зүйл огтхон биш бөгөөд тасралтгүй өсөх үнэ цэнийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хэлбэрээр тус компанийн хувьцааг эзэмшинэ.

Технологийн салбарын акул хэмээн нэрлэгддэг тэрээр тус компанид ямар албан тушаал хаших нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Equi Capital ирэх 11 дүгээр сард Малтад болох криптовалютын дээд хэмжээний уулзалтын үеэр хувьцаагаа олон нийтэд санал болгохоор бэлтгэж байгаа билээ.

2017 онд Шотландын энтерпёнэр, “Мayfair OBE”-ийн хатагтай Моне хэмээн алдаршсан Баронесс Мишел Моне болон түүний найз залуу Доуг Барровмен нарын хамтын хөрөнгө оруулалттай Equi Capital-ийг үүсгэн байгуулсан юм. Тус компани нь хөгжиж буй орнуудын болон энтерпёнар компаниудын хувьцааг Ethereum блокчейний систем дэхь EQUL (token) тасалбараар худалдан авдаг үйлчилгээ үзүүлдэг юм. Криптовалютын сүлжээг ашиглан Дубайд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлж байх үед Возниак анх компанийн талаар сонсож хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Эх сурвалж: cryptovest.com