Avatrade брокерт бүртгүүлэх заавар

АваТрэйд нь 2006 онд үүс гэн байгуулагдсан компани бөгөөд манай Монгол улсад 2013 оноос эхлэн Forexmongolia  албан ёсны төлөөлөгчийн газар болон өнөөдрийг хүртэл тууштайгаар ажиллаж байгаа юм.

Энэ ч утгаараа төлбөр тооцоо болон баталгаажуулалтын хувьд Монгол улсад албан ёсны төлөөлөгчийн газартай тул дансны баталгаажуулалтын, хурдан шуурхай мөн ямарваа нэгэн асуудал гарахад дээрх газартай холбогдон  ямар ч хэлний бэрхшээлийн асуудал тулгарахгүй тул хурдан шийдүүлэх бүрэн боломжтой нь хэрэглэгчийн зүгээс их давуу тал болж байсан.

Мөн ашгийн татан авалт хийгдэхэд бусад брокерын адил ажлын 5 хоногт багтан дансанд орж байсан

Миний хувьд Хаан банкны нэг дансанд төгрөгийн карт болон олон улсын долларын виза гэсэн 2 ширхэг картыг давхар захиалан ашигладаг бөгөөд энэхүү дансанд туршиж үзсэнээр ямар ч асуудалгүй байсан.

Гэхдээ олон улсын долларын виза дангаар нь авахыг зөвлөж байна. Учир нь Хаан банкны тухайн өдрийн ханшаар автоматаар төгрөг рүү хөрвөж ордог тул жоохон алдагдалтай тусаж байна.

Avatrade бодит данс нээх зааврыг хүргэж байна

Энэхүү брокерын хувьд дансны доод үлдэгдэл хамгийн багадаа 100$ байхыг шаарддаг мөн ямар ч бонус өгдөггүй.

Алхам-1: Бүртгүүлэхийн тулд та доорх товчин дээр дарах шаардлагатай 

Алхам-2: Дээрх холбоос дээр дарсны дараа тусдаа цонхонд дараах хуудас гарч ирэх бөгөөд доорх зааврын дагуу бүх нүдийг үнэн зөв бөглөөд Create Account дээр дарна.

Алхам-3:   Create account дээр дарсны дараа 2 дахь алхам руу шилжих бөгөөд дараах хуудас харагдана та бүхэнд маш тодорхой байлгах үүднээс Google translate ашиглан харуулав

Анхааруулга: Бүсийн код буюу Zip code хэсэг дээр хүмүүс дурын 5 оронтой тоо бичдэг бөгөөд энэ нь маш буруу юм та өөрт хамгийн ойр орших шуудангийн салбарын кодыг zipcode.mn хуудсыг ашиглан олж энэхүү хэсэгт бөглөх шаардлагатай

Алхам-4: 2 дахь хуудаст амжилттай бүртгүүлсэн тохиолдолд дараах хуудас гарч ирэх бөгөөд мөн та доорх зааврын дагуу өөрт хамаарах хэсгүүдийг сонгон бүртгүүлнэ (Google translate ашиглан тодорхой харуулав)

Алхам-5: Submit товч дарснаар автоматаар дараах цонх нээгдэх бөгөөд мөн таны цахим шууданд баталгаажуулалтын шуудан ирэх болно хэрэв ирэхгүй бол spam шалгахыг зөвлөе

Автоматаар нээгдсэн хуудаснаас улаанаар тодруулсан хэсэг буюу Upload document хэсэг дээр дарж орох шаардлагатай

Цахим шуудангаар ирсэн шуудангийн харагдах байдал

Алхам-6: Upload documents дээр дарсны дараа доорх хуудас харагдах бөгөөд энэхүү хуудсанд та өөрийн бичиг баримтаа байршуулан баталгаажуулах зайлшгүй шаардлагатай

  • Front ID card- Иргэний үнэмлэхийн нүүрэн тал
  • Back ID card-Иргэний үнэмлэхийн хойд тал 

Иргэний үнэмлэхийн оронд гадаад паспорт байж болно. 

Манай улсад хаягжилтын асуудал муу хөгжсөнтэй холбоотойгоор хаягжилтыг гаднын оронд баталгаажуулахад асуудалтай байдаг тул брокер бүр харилцан адилгүй зүйл шаарддаг билээ. 

  • Your recent utility bill-Нэг цэгийн үйлчилгээний газраас (ТҮЦ машины лавлагаа биш ) эсвэл дүүрэг хорооноос авсан тамгатай оршин суугаа газрын тодорхойлолт

Дээрх 3 н файлыг харгалзах өргөтгөлийн дагуу байршуулан Upload товч дээр дарна хариу и мэйл иртэл хүлээнэ энэ нь ажлын 1-2 хоног тэрнээс бага хугацаа зарцуулна. 

Хэрвээ таны данс баталгаажихгүй байвал Forexmongolia -ийн вэбсайтаар зочлон холбогдоорой

Жич: Бичиг баримтаа сканердахдаа эсвэл сканердсан бичиг баримтаа кроп (crop – тасдах) хийгээд дэмий, кроп хийхгүй байхыг зөвлөж байна. Зарим сканерын программ автоматаар кроп хийгээд байдаг ба автоматаар кроп хийх тохиргоог нь болиулж байгаад сканердах хэрэгтэй. Бичиг баримтаа сканердахдаа 300dpi-аас дээш нягтралтайгаар сканердаарай.

За ингээд таны данс ажилттай баталгаажсан бол дансандаа Хамгийн багадаа 100$ -ийг байршуулан арилжаандаа оролцоорой

ТАНЫ АРИЛЖААНД АМЖИЛТ ХҮСЬЕ